(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

СИНГАПУР МОНГОЛЫН ЦАХИМ БИЗНЕС УУЛЗАЛТ

2020/09/09 --> 2020/09/09

Сингапур улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран Монгол, Сингапурын вебинар бизнес хэлэлцүүлгийг 9 дүгээр сарын 10-нд зохион байгуулах гэж байна.  Хэлэлцүүлэгт : Тээвэр, аялал жуулчлал, хэвлэл нийтлэл, боловсрол, дэд бүтэц, бөөний худалдаа, мал эмнэлгийн эм ханган нийлүүлэлт, газрын тос ба хий, цахилгаан үүсгүүр ба цахилгаан станц, худалдааны гал тогооны тоног төхөөрөмж, цэвэр кофе үйлдвэрлэгч, экспортлогч, эрчим хүчний бүтээгдэхүүн ба үйлчилгээ, үйлдвэрийн зориулалттай цахилгаан бараа, электроник инженерийн бүтээгдэхүүн гэх мэт  салбарын бизнес эрхлэгчдийг урьж байна.

Цахим бизнес уулзалтад Zoom програмыг ашиглах ба хэлэлцүүлэг англи хэл дээр явагдах тул оролцогчид англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байхыг анхаарна уу.

Холбоо барих:

Сонирхсон аж ахуйн нэгжүүд дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн Г.Мөнхзул 99036193 –аас лавлана уу.