(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БН Австри, Словени улсуудад бизнес уулзалт зохион байгуулагдана

2020/03/28 --> 2020/04/03

МҮХАҮТанхим болон Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри улсад суугаа элчин сайдын яам хамтран 2020 оны 3-р сарын 29-ноос 4-р сарын 05-ны өдрүүдэд БН Австри, Словени улсуудад бизнес аялал зохион байгуулах гэж байна.

Бизнес аялалын хүрээнд БН Австри болон Словени улсуудын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудтай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг зохион байгуулах тул БН Австри болон Словени улсуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх бизнесийн боломжит дараах салбарын бизнес эрхлэгчдийг оролцохыг урьж байна. Үүнд:

  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хөдөө аж ахуй
  • Эрчимжсэн мал аж ахуй
  • Аялал жуулчлал
  • Хүрээлэн буй орчны менежмент, хог хаягдыг дахин боловсруулах, усны менежмент
  • Сэргээгдэх эрчим хүч
  • Ногоон байгууламж
  • Мэдээллийн технологи

Бизнес аялалын хөтөлбөр, зардлыг төсвийг хавсаргав.

Бизнес аялалд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг 2020 оны 02 сарын 25-ны өдөр хүртэл бүртгэнэ.

Холбоо барих:

МҮХАҮТ, Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Газар 
Утас: (976) 77277070 /6/, 8905-6905