(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"FoodEx Japan 2020" - Азийн хамгийн том хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн үзэж сонирхохыг урьж байна

2020/03/10 --> 2020/03/17

МҮХАҮТ болон ГХЯ хооронд байгуулсан “Монгол Экспорт” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичгийн хүрээнд Монголын аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг Япон улсын зах зээлд сурталчлан таниулах, нэвтрэх боломжийг нээх зорилгоор 2020 оны 3-р сарын 10-13-ны өдрүүдэд Япон улсын Чиба хотод зохион байгуулагдах “FoodEx Japan 2020” үзэсгэлэнд бизнес аяллын групп зохион байгуулан оролцох гэж байна.

Тус үзэсгэлэн нь (Business to Business) чиглэлийн үзэсгэлэн тул шууд гэрээ хэлэлцээр хийх, хамтран ажиллах саналаа танилцуулах, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд тань санаа өгөх, импортын бүтээгдэхүүнүүдтэй танилцахын зэрэгцээ бизнес групп-т хамрагдсан нийт бизнес эрхлэгчдийг Монгол- Японы Хүний нөөцийн хөгжлийн төвөөс Токио хотноо Жайка төв дээр зохион байгуулах Мямар, Камбож, Узбекистан-Япон төвүүдийн бизнес эрхлэгчидтэй танилцах нетворк хийх боломжийг олгож байна. Мөн бизнес эрхлэгчдэд Монгол Японы Хүний нөөцийн хөгжлийн төвийн бизнесийн хамтын ажиллагааны  зөвлөх баг үзэсгэлэнгийн хугацаанд зөвлөгөө өгөх болно.

Сонирхсон аж ахуйн нэгжүүдийг 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүртэл бүртгэнэ.

Хавсралт: Хөтөлбөр, Урьдчилсан төсөв

Холбоо барих:

МҮХАҮТ, Үзэсгэлэн яармагийн газар
Утас: 77277070 (4), 99106084
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn