(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БНХАУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн өргөтгөсөн хурал

2020/01/21 --> 2020/01/21

БНХАУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн өргөтгөсөн хурлыг 01 дүгээр сарын 22-ны өдрийн 14.00 цагт МҮХАҮТ-ын 503 тоот хурлын танхимд зохион байгуулах тул бизнес эрхлэгч Та бүхнийг хуралд оролцохыг урьж байна.

Энэхүү хурлаар зөвлөлийн үйл ажиллагаа, бүтцийг шинэчлэх, Удирдах зөвлөлийн гишүүд ба гүйцэтгэх захирлыг томилох асуудлуудыг хэлэлцэх юм.

БНХАУ-тай хамтран бизнесийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хувьд энэхүү зөвлөлийн гишүүнээр орох нь нээлттэй учир Та бүхнийг урьж байна.

Хурлын өрөөний багтаамжаас шалтгаалан 80 хүн бүртгэж оролцуулах тул та бүхэн яаралтай бүртгүүлнэ үү.

Холбоо барих:

МҮХАҮТ, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
Мэргэжилтэн Б.Байгалмаа
Утас: 77277070-6
Гар утас: 99077781
Цахим шуудан: baigalmaa@mongolchamber.mn