(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Энэтхэг - Монголын бизнесийн хамтын ажиллагаа

2020/01/19 --> 2020/01/19

Монгол улс Бүгд Найрамдах Энэтхэг улстай дипломат харилцаа тогтоосны 65-н жилийн ой тохиож байгаатай холбогдуулан олон арга хэмжээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд энэ удаад Монгол улс, Энэтхэг улстай бизнесийн боломжуудыг эрэлхийлэх, хэлэлцэхээр “Энэтхэг- Монголын бизнесийн хамтын ажиллагаа” арга хэмжээг БНЭУ-ын ЭСЯ, МҮХАҮТ-тай хамтран 2020 оны 1 дүгээр сарын 20-нд зохион байгуулах гэж байна. Энэтхэг улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П.Сингх, албаны төлөөлөгчид болон Энэтхэг улсын бизнес эрхлэгчид хүрэлцэн ирэх бөгөөд цаашдын хоёр орны хамтын ажиллагаа, бизнесийн боломжуудийн талаар танилцуулна. 

Арга хэмжээнд аудитын PWC компани, мэдээллийн технологийн WAPCOS компани, эрүүл мэндийн салбарын Medzul Health компани зэрэг олон улсын түвшиний байгууллагуудын оролцогчид илтгэлээр оролцох ба Энэтхэг улсын бараа бүтээгдэхүүнүүдийн дээж эм, эмийн бүтээгдэхүүн, кофе, цай, халуун ногоо, гар урлал, гоёл чимэглэл, энэтхэг иог, газрын тос үйлдвэрийн танилцуулга зэргийг Та бүхэн үзэж, танилцаж, худалдан авах боломжтой.

Энэтхэг улсын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах, хөрөнгө оруулагч татах, экспорт, импорт хийх боломжийг нээх хүсэлтэй байгаа бол тус арга хэмжээнд хүрэлцэн ирнэ үү.

Хавсралт: Хөтөлбөр

МҮХАҮТ, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
Утас: (976) 77277070-6, 99036193
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn