(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь" сэдэвт хөрөнгө оруулагчдын форум

2020/01/15 --> 2020/01/15

“Эдийн засгийн коридорт чөлөөт бүс холбогдох нь” сэдэвт хөрөнгө оруулагчдын форум 2020 оны 1 дүгээр сарын 16-нд МҮХАҮТ-ын Их танхимд болно.

МҮХАҮТ-аас Хөрөнгө оруулагчдын зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаа уг арга хэмжээ нь чөлөөт бүсийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, үйл ажиллагааг идэвхжүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн талаар санал зөвлөмж боловсруулах, шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилготой юм.

Форум нь "Гурван улсын эдийн засгийн коридор түүний ач холбогдол, "Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөнд чөлөөт бүсийн эзлэх байр суурь, хэрэгцээ шаардлага", "Монгол Улсын Чөлөөт бүсийн хөгжлийн үндсэн чиглэлүүд", "Монгол Улсын тээвэр ложистикийн бодлого, түүнд чөлөөт бүсийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол" зэрэг сэдвээр өрнөх бөгөөд “Замын-Үүд” чөлөөт бүсийн макет, Баяннуур хотын Б загварын гүний гаалийн танилцуулга хийгдэх юм.

Мөн БНХАУ-ын чөлөөт бүстэй Алтанбулаг чөлөөт бүсийг шууд холбох боломжийн талаар болон “Цагааннуур”, “Алтанбулаг”, “Замын-Үүд” чөлөөт бүсийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын мэдээлэл өгнө.

Үйл ажиллагааны төгсгөлд форумын санал дүгнэлт, зөвлөмжийг боловсруулж танилцуулах тул олон нийтэд нээлттэй энэхүү уулзалтад хөрөнгө оруулагч, иргэд, аж ахуй нэгжийн төлөөлөл та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Холбоо барих:

Утас: 77277070-43
Цахим шуудан: tsolmontuya@mongolchamber.mn