(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

(SINO PACK 2019), Олон улсын сав баглаа боодлын бүтээгдэхүүний үзэсгэлэн PACKINNO, Өмнөд Хятадын Олон Улсын Хэвлэлийн Үзэсгэлэн PRINTING SOUTHCHINA, Хятадын Олон Улсын Шошгоны Үзэсгэлэн SINOLABEL EXPO

2020/03/03 --> 2020/03/05

2020 оны 27 дахь удаагийн Хятадын Олон улсын сав баглаа боодлын үйлдвэрлэлийн үзэсгэлэн (SINO PACK 2019),  Олон улсын сав баглаа боодлын бүтээгдэхүүний үзэсгэлэн PACKINNO, Өмнөд Хятадын Олон Улсын Хэвлэлийн Үзэсгэлэн PRINTING SOUTHCHINA, Хятадын Олон Улсын Шошгоны Үзэсгэлэн SINOLABEL EXPO урьж байна.

Хугацаа: 2020 оны 3-р сарын 4- 6-ны өдрүүдэд
Хаана:  БНХАУ-ын Гуанжоу хот, Па Жоу үзэсгэлэнгийн танхим
Зохион байгуулагч: Adsale Exhibition Services Ltd

Нэгэн зэрэг хугацаанд дараах 4 төрлийн үзэсгэлэн зохион байгуулагдана. Нарийвчилсан мэдэээллийг холбогдох сайт бүрээс авна уу:

www.chinasinopack.com,
www.packinno.com,
www.printingsouthchina.com,
www.sinolabelexpo.com

Үзэсгэлэнгийн дэлгэрэнгүй мэдээлэл

Sino-Pack  үзэсгэлэн нь 26 жилийн турш туршлага хуримтлуулсан, олон улсад нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн Хятадын олон улсын сав баглаа боодлын хамгийн том үзэсгэлэн юм.

Хятад Олон улсын сав баглаа боодлын үзэсгэлэн SINO PACK, Олон улсын сав баглаа боодлын бүтээгдэхүүний үзэсгэлэн PACKINNO, Өмнөд Хятадын Олон Улсын Хэвлэлийн Үзэсгэлэн PRINTING SOUTHCHINA, Хятадын Олон Улсын Шошгоны Үзэсгэлэн SINOLABEL EXPO нь үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг тодорхойлж, шинэчлэлийг дэмжих зорилго бүхий  хамгийн сүүлийн үеийн хэвлэх, сав баглаа боодол, шинэлэг материалын бүхий л салбарын иж бүрэн хамтран ажиллах тавцанг бий болгодогоороо онцлогтой.

 2020 оны хувьд SINO PACK цар хүрээ нь өргөжөн 120.000 хавтгай дөрвөлжин метр бие даасан үзэсгэлэнгийн танхимд 1500 гаруй үйлдвэрлэгчид оролцсон хоол хүнс, ундаа, эм, гоо сайхны бүтээгдэхүүн, цахилгаан / электроник, логистик,интернэт худалдаа зэрэг салбарыг хамарсан сав баглаа боодлын хэрэгцээ, шаардлагыг  хангах, ирээдүйн сав баглаа боодлын чиг хандлагыг тодорхойлох  үзэсгэлэн болно.

Үзэсгэлэн нь сав баглаа боодол үйлдвэрлэлийн иж бүрэн сүлжээг дэлгэн үзүүлэх тавцанг бий болгох ажлыг үргэлжлүүлэн хийж байна. "Ухаалаг сав баглаа боодол + ухаалаг ложистик", "Хүнсний сав баглаа боодол", "Шингэн сав баглаа боодол", "Нэгдсэн сав баглаа боодол", "Бүтээгдэхүүний шошго", “Савалгааны бүтээгдэхүүн болон материал” гэсэн үндсэн 6  хэсгээс бүрдэж "Хүнс, хүнсний боловсруулах үйлдвэр, нийтийн хоолны салбар, ундаа, сүүн бүтээгдэхүүн, архи, өдөр тутмын гоо сайхны бүтээгдэхүүн, эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, 3С, экспресс хүргэлт, цахим худалдаа, автомашин зэрэг өргөн салбарын хамарч байна.

Хэвлэлийн бизнес эрхлэгч , хэвлэлийн компани,  сав баглаа боодлын үйлдвэр, зар сурталчилгааны агентлаг, хоол хүнс, ундаа,гоо сайхны бүтээгдэхүүн, эм үйлдвэрлэгч, экспортлогч, импортлогч, дистрибьютер, сав баглаа боодлын тоног төхөөрөмж, материал, сав баглаа боодлын бүтээгдэхүүн, цаасны үйлдвэрлэлийн чиглэлээр бизнес эрхлэгч Та бүхнийг шинээр нэвтрүүлж буй орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологи, тус улсын томоохон үйлдвэрлэгч нартай газар дээр нь танилцаж судалгаа хийж өөрсдийн бизнесийн цар хүрээгээ тэлэхийг хүсвэл энэхүү бизнес аялалд оролцохыг урьж байна. МҮХАҮТ болон үзэсгэлэнг зохион байгуулагч талын хамтран ажиллах гэрээний дагуу аялалд оролцогчдод 2 өдрийн зочид буудал, 2 удаагийн өдрийн хоолны хөнгөлөлт олгож VIP худалдан авагчийн хөнгөлөлт эдлэх эрхийг олгож байна. МИАТ компаний зүгээс УБ-Гонконг-УБ чиглэлийн нислэгийн үнэнд урамшуулал зарласан байгаа бөгөөд 3+1 буюу эхний 3 хүн 2 талдаа 1.035.400₮, 4 дэх хүн зөвхөн буудлын такс буюу 392600₮ төлөөд явах боломжтой байгааг дуулгахад таатай байна.

2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал бүртгэнэ.

Хавсралт: Танилцуулга, Хөтөлбөр, зардлын мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.

Утас: 77277070-6, 99077781
Цахим шуудан: baigalmaa@mongolchamber.mn