(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Даргын туслах сургалт

2020/01/10 --> 2020/01/31

МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад Худалдааны Академиас зохион байгуулдаг “ДАРГЫН ТУСЛАХ БЭЛТГЭХ” 1 сарын түргэвчилсэн сургалтад Таныг урьж байна.

Сургалт 2020 оны 1-р сарын 11, 18, 25, 2-р сарын 1-ний өдрүүдэд 10:00-18:50 цагийн хооронд /зөвхөн Бямба гарагуудад/ 4 удаа нийт 40 цаг хичээллэнэ.

Сургалтын онцлог:

  • Суралцах хугацаанд гарын авлага, мэдээллээр хангана.
  • Ажлын бус өдрөөр сургалт явагдах тул та ажлынхаа хажуугаар болон оюутан сурагчид хичээлийн хажуугаар суралцах боломжтой.
  • Ажлын байр санал болгох


Та манай сургалтад хамрагдсанаар:

  • Баримт бичгийг стандартын дагуу боловсруулах
  • Баримт бичгийн найруулга зүйн зөв дадалтай болох
  • Баримт бичиг хүлээн авах, явуулах
  • Уулзалт болон хурлын тэмдэглэл хөтлөх
  • Албан бичгийг бүртгэх, товъёог үүсгэх, түгээх
  • Захирлын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах
  • Тушаалын төсөв боловсруулах
  • Албан захидал бичиг (Англи хэл дээр)
  • 10 хуруугаар шивж сурах зэрэг ур чадварт суралцах болно.
  • Төгсөгчдөд МҮХАҮТанхимын Гэрчилгээ олгоно.

Хамрагдах хүний тоо: 20 хүн

Сургалтын төлбөрийг дараах дансанд шилжүүлэх ба гүйлгээний утга дээр өөрийн "Овог нэр" болон “Даргын туслах сургалт” гэж бичнэ үү.

  • Сургалтын төлбөр - 250 000 төгрөг
  • Хүлээн авагч ХААН банк - 511 216 9997 /MNT/
  • Хүлээн авагчийн нэр: МҮХАҮ-ийн танхим

Хаяг: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 506 тоот өрөө Гадаад худалдааны академи
Утас: (976)-11-324258, 99031573
Цахим шуудан: training@mongolchamber.mn