(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Япон-Монголын бизнес форум - 2019" -д урьж байна

2019/12/17 --> 2019/12/21

Япон улсаас: Япон улсын Эдийн засаг, Худалдаа  Аж үйлдвэрийн яам, Жетро байгууллага, Японы Жижиг Дунд Үйлдвэрлэгчдийн Холбоо,

Монгол улсаас: Монголын Үндэсний Хөгжлийн Газар, ХХААХҮЯ, ЖДҮХСан, ЭОУХТөв байгууллагууд Япон Монголын бизнес форумыг 2019 оны 12 сарын 18-22 ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын төр засгийн төлөөлөл болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ноос ноолуур, арьс шир, эрүүл мэнд, хүнсний салбарын үйлдвэрлэл эрхлэгчид,  аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл эрхлэгчид Монгол улсын бизнесийн салбарынхан оролцож Монгол улсын онцлог давуу тал, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээг Япон улсад сурталчлан танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх бизнес уулзалтуудыг хийнэ.

Бизнес эрхлэгч та энэхүү боломжийг алдахгүй ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээ, төсөл хөтөлбөр, бизнес саналаа Япон улсын Төр засаг, Бизнесийн салбарынханд танилцуулана уу.

Уг бизнес форумд оролцсоноор:

  • EPA-ийн хэрэгжилтийн бодитой үр дүнг гаргах Бизнес уулзалтуудад хамрагдах
  • Япон улсын Жижиг Дунд Үйлдвэрлэгчидтэй уулзан хамтын ажиллагаа эхлүүлэх
  • Тус улсын зах зээлд нэвтрэхэд шаардлагатай мэдээ мэдээллээр хангагдах
  • Япон улсын бизнес эрхлэгчдэд төсөл хөтөлбөрөө танилцуулах улмаар хөрөнгө оруулалт татах зэрэг ач холбогдолтой болно.

Уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг: 95033019, 99055561 дугаарын утаснаас авна уу.