(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан бизнес эрхлэгчидтэй хийх “Business breakfast” уулзалтад урьж байна

2019/11/28 --> 2019/11/28

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Төр, хувийн хэвшлийн хэлэлцэлийг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн санал, оролцоог нэмэгдүүлэх  зорилгоор  "Business breakfast" уулзалтыг сар бүр зохион байгуулж байгаа билээ.

Уг уулзалт, ярилцлагад Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, сайд, агентлагийн дарга болон бусад төрийн байгууллагын удирдлагууд урилгаар оролцож, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзан, санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлдэг юм.

Энэ удаагийн "Business breakfast" уулзалтын зочноор Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Ч.Улаан уригдан бизнес эрхлэгчидтэй санал бодлоо солилцоно.

Хэзээ: 2019 оны 11 сарын 29 өдөр 08:30-11:00 цагт
Хаана: МҮХАҮТ-ын Их танхимд болно

Холбоо барих:
Утас: 77277070-2, 99078303