(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын “БАТЛАМЖ” олгох сургалтанд урьж байна

2019/11/21 --> 2019/11/21

Эрхэм хүндэт бизнес эрхлэгч та бүхнийг МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас зохион байгуулж буй батламж олгох хагас өдрийн сургалтанд урьж байна.

Сургалтанд оролцсоноор та - олон улсын бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийн дунд өргөнөөр хэрэглэгддэг шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх арга, ажиллагааны нэг төрөл болох АРБИТРЫН байгууллагын үйл ажиллагаатай танилцахаас гадна бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд тулгардаг олон асуудлуудын нэг болох гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлын талаар ойлголт, түүнийг яаж тодорхойлох, үүнийг мэдэж авснаар таны бизнесийн үйл ажиллагаанд ямар ач тустай талаар мэдээлэл олж авах болно.

Мөн сургалтын зочин илтгэгчээр МОУА-ын арбитрч, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор, профессор М.Сувд “Арбитраар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба бизнесийн байгууллагын эрх, ашиг сонирхол” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

Бүртгэлийн тоо хязгаартай тул та амжиж бүртгүүлээрэй.

Хаана: МҮХАҮТ-ын байр, 5 давхар, 503 тоот хурлын танхим
Хэзээ: 2019 оны 11-р сарын 22-ны өдөр, 14:00 цагаас
Сургалтын төлбөр: МҮХАҮТ-ын гишүүн 10,000₮; гишүүн бус 20,000₮

  • Хүлээн авагч: ХААН банк - 511 216 9997 /MNT/
  • Хүлээн авагчийн нэр: МҮХАҮ-ийн танхим

Холбоо барих:
Ө.Бат-Эрдэнэ /МОУАрбитрын хуулийн мэргэжилтэн/ 
Утас: 98886655