(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Япон улсад бүтээгдэхүүнээ экспортлох боломж, “FoodEx Japan 2020 үзэсгэлэнд хэрхэн амжилттай оролцох” сэдэвт сургалтанд оролцохыг урьж байна

2019/11/27 --> 2019/11/27

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монгол-Японы төв, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO)-ууд хамтран жил бүр Япон улсад зохион байгуулагддаг хамгийн том хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн “FoodEx Japan 2020”-д Монголын аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг Япон улсын зах зээлд сурталчлан таниулах, нэвтрэх боломжийг нээх чиглэлд дэмжин ажилладаг.

45 дахь удаагийн “FoodEx Japan 2020” үзэсгэлэн 2020 оны 3-р сарын 10-13-ны өдрүүдэд Япон улсын Чиба хотод зохион байгуулагдах бөгөөд оролцох аж ахуйн нэгжүүдэд Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагаас (JETRO) үзэсгэлэнд оролцох хугацаанд сургалтууд, Чиба хотноо үйлдвэрлэл, худалдааны компаниудын үйл ажиллагаатай танилцах аялал зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно.

Энэхүү үзэсгэлэнг үзэж танилцах, танилцах аялалд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд Монгол-Японы төвийн Бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төслөөс “Япон улсад бүтээгдэхүүнээ экспортлох боломж, “FoodEx Japan 2020 үзэсгэлэнд хэрхэн амжилттай оролцох” сэдэвт сургалтыг 2019 оны 11 сарын 28-ны өдөр МҮХАҮТ-ын хурлын танхимд 14.00 цагт зохион байгуулах гэж байна.

Сонирхсон аж ахуйн нэгжүүдийг оролцохыг урьж байна.

Холбоо барих:
МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
Утас: (976) 77277070-6, 99036193
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn