(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Зөвлөлийн гишүүнчлэлд орж ажиллахыг урьж байна

2019/11/07 --> 2019/12/08

МҮХАҮТанхим нь 2018 онд Монголын бизнес эрхлэгчдийг Бүгд Найрамдах Австри улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлж, тэдний хууль ёсны ашиг сонирхол, нийтлэг эрх ашгийг илэрхийлэх Монгол Австрийн хамтын ажиллагааны зөвлөлийг байгуулсан.

Улаанбаатар хотноо 2019 оны 10 сарын 17 -ны өдөр зохион байгуулагдсан Монгол Австрийн Засгийн газар хоорондын 7 дугаар хуралдаанаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй холбоотой ээлжит зөвлөлийн хурлыг зохион байгуулах гэж байна.

Иймд зөвлөлийн гишүүнчлэлд орох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд 2018 оны 12-р сарын 09-ны дотор МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт хүсэлтээ ирүүлнэ үү.

МҮХАҮТ, ГХХАГ-ын мэргэжилтэн Н.Хулан
Утас: 89056905