(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

China International Travel mart “CITM-2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн

2019/11/14 --> 2019/11/16

China International Travel Mart үзэсгэлэн нь БНХАУ-ын Аялал жуулчлалын яам, Ардын засгийн газрын дэмжлэгтэйгээр БНХАУ-ын Шанхай, Кунь Мин хотуудад ээлжлэн зохион байгуулагддаг бөгөөд нийт 57500 мкв талбайд 2500 орчим үзэсгэлэнгийн стенд засагдан аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгч дотоод, гадаадын оролцогчдыг хамруулдаг Ази номхон далайн бүс нутгийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнгийн нэг юм. Энэ удаагийн үзэсгэлэн 2019 оны 11 дүгээр сарын 15-17-ны хооронд БНХАУ-ын Юнь Нан мужийн Кунь Мин хотноо зохион байгуулагдах юм.

БОАЖЯ, МҮХАҮТанхим хамтран “CTIM-2019” олон улсын үзэсгэлэнд Монгол Улсын Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжин хамруулах, үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, бизнесийн түншлэлийг өргөжүүлэхээр санаачлага гарган үзэсгэлэнгийн талбайн түрээсийн төлбөрөөс чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

Томоохон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцсоноор олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын байр суурийг баталгаажуулах, сурталчлах, өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар гадны жуулчдын тоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм.

Үзэсгэлэнгийн зардлын мэдээлэл

Үзэсгэлэнгийн талбай хязгаартай тул оролцох аж ахуйн нэгжүүд яаралтай бүртгэлээ илгээнэ үү.

Холбоо барих: 
МҮХАҮТанхим Үзэсгэлэн яармагийн газар 
Утас: (976) 11-312371, 99017740, 94147879
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn