(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Худалдааны салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэх гарц- I” хэлэлцүүлэгт урьж байна

2019/11/13 --> 2019/11/13

Монгол Улсын эдийн засагт худалдааны салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгаа ч худалдааг зохицуулах тусгайлсан хууль, салбар дундын уялдааг хангасан нэгдсэн бодлогын баримт бичиг байхгүй.

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого хөтөлбөрүүд хэрэгжиж, үйлдвэрлэлийн хүчин чадал олон улсад өрсөлдөх хэмжээнд хүрч байгаа ч дотоодын үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих бодлого зохицуулалтгүйгээс өрсөлдөх чадвар сул, хөгжих боломж хязгаарлагдмал байна.

Иймд худалдаа эрхлэгч иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, судлаач эрдэмтэн, хуульч та бүхнийг хүрэлцэн ирж, салбарыг зохицуулах эрх зүйн орчинг бий болгох, хуулийн үзэл баримтлалаа тодорхойлох хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

Хаана:  “ЧИНГИС” зочид буудлын 3 дугаар давхарын хурлын заал
Хэзээ:  2019 оны 11 дүгээр сарын 14 өдөр

Холбоо барих:

Бодлого, Стратегийн Газар
Худалдааны бодлого хариуцсан мэргэжилтэн
Утас: (976) 11-310619