ДАРГЫН ТУСЛАХ БЭЛТГЭХ СУРГАЛТ-V
2019/11/15 --> 2019/12/06
МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад Худалдааны Академиас зохион байгуулдаг “ДАРГЫН ТУСЛАХ БЭЛТГЭХ” 1 сарын түргэвчилсэн сургалтад Таныг урьж байна.
Сургалт 2019 оны 11-р сарын 16, 23, 30, 12-р сарын 07-ны өдрүүдэд 10:00-18:50 цагийн хооронд /зөвхөн Бямба гарагуудад/ 4 удаа нийт 40 цаг хичээллэнэ.
Сургалтын онцлог:
- Суралцах хугацаанд гарын авлага, мэдээллээр хангана.
- Ажлын бус өдрөөр сургалт явагдах тул та ажлынхаа хажуугаар болон оюутан сурагчид хичээлийн хажуугаар суралцах боломжтой.
- Ажлын байр санал болгох
Та манай сургалтад хамрагдсанаар:
- Баримт бичгийг стандартын дагуу боловсруулах
- Баримт бичгийн найруулга зүйн зөв дадалтай болох
- Баримт бичиг хүлээн авах, явуулах
- Уулзалт болон хурлын тэмдэглэл хөтлөх
- Албан бичгийг бүртгэх, товъёог үүсгэх, түгээх
- Захирлын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах
- Тушаалын төсөв боловсруулах
- Албан захидал бичиг (Англи хэл дээр)
- 10 хуруугаар шивж сурах зэрэг ур чадварт суралцах болно.
- Төгсөгчдөд МҮХАҮТанхимын Гэрчилгээ олгоно.
Хамрагдах хүний тоо: 20 хүн
Сургалтын төлбөрийг дараах дансанд шилжүүлэх ба гүйлгээний утга дээр өөрийн "Овог нэр" болон “Даргын туслах сургалт” гэж бичнэ үү.
- Сургалтын төлбөр – 250 000 төгрөг
- Хүлээн авагч ХААН банк – 511 216 9997 /MNT/
- Хүлээн авагчийн нэр: МҮХАҮ-ийн танхим
Холбоо барих:
Хан-Уул дүүрэг 15-р хороо, Махатма Гандигийн гудамж,
МҮХАҮТ-ын байр, 506 тоот өрөө Гадаад худалдааны академи
Утас: (976) 11-324258, 99031573
Цахим шуудан: training@mongolchamber.mn