(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Блокчейн, Биткойны танилцуулга уулзалт

2019/11/10 --> 2019/11/10

“Distributor Mongolia”-2019 олон улсын үзэсгэлэн 2019 оны 11 дүгээр сарын 8-11-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болох гэж байгаатай холбогдуулан Энэтхэг улсаас 30 гаруй бизнесийн байгууллагууд хүрэлцэн ирж байна.

Дээрхи арга хэмжээний хүрээнд Энэтхэг улсын S K Kalra & Associates-ын мэргэшсэн нягтлан бодогч ноён Суриндер Кумар Калра нь Монгол улсын банк санхүүгийн байгууллагууд, мэдээллийн технологи, старт ап салбарын бизнес эрхлэгчдэд зориулан блокчейн, биткойны танилцуулга хийх гэж байна. Тус танилцуулгаар блокчейн, биткойны ажиллах горим, давуу тал, хэрэглээний талаар мэдээлэл хүргэж, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэх болно.

Танилцуулга, уулзалт МҮХАҮТ-ын хурлын 503 тоот өрөөнд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14:00-15:30 цагт болно.

Холбоо барих:
МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн, Г.Мөнхзул,
Утас: 99036193.