(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Сав баглаа боодлын ертөнц (Шанхай) үзэсгэлэн (SWOP 2019)

2019/11/24 --> 2019/11/27

 

Сав баглаа боодлын ертөнц (Шанхай) үзэсгэлэн (SWOP 2019) 2019 оны 11 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотын шинэ олон улсын үзэсгэлэнгийн төвд зохиогдох гэж байна.

Swop 2019 нь хоол хүнс, ундаа, нарийн боов, чихэр, эмийн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, өдөр тутмын арчилгааны бүтээгдэхүүн, хүнсний бус болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүн зэрэг  найман томоохон зорилтот бүлэгт чиглэгддэг бөгөөд сав баглаа боодлын салбарын машин, тоног төхөөрөмж, материал үйлдвэрлэгчдэд өргөн хүрээний бизнесийн платформ болж өгдөг.  Мөн "Хүнс, тэжээл хэмнэх", "Түргэн бүтээгдэхүүний сэдэвчилсэн павильон", "Хэвлэх, баглаа боодлын сэдэвчилсэн павильон", "Цахим худалдааны логистикийн сэдэвчилсэн павильон", "боловсруулах, савлах хэсгүүдийн үзэсгэлэн" зэрэг таван сэдэвт павильоноор дамжуулан 1000 орчим үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүнийг үзэгчдэд хүргэх болно.

Энэхүү үзэсгэлэн нь өнөөгийн сав баглаа боодлын зах зээлийн "эрэлт, хэрэгцээ" -г хангах төдийгүй, сав баглаа боодлын цаашдын чиг хандлагыг бий болгож, зах зээлийн бүх сегментийг хамран, савлагааны бүх салбар сүлжээг нэгтгэж, салбарын шинэчлэл хийх халуун цэг болж өгдгөөрөө онцлогтой юм.

Сав баглаа боодлын үйлдвэр, зар сурталчилгааны агентлаг, хоол хүнс, ундаа,гоо сайхны бүтээгдэхүүн, эм үйлдвэрлэгч, экспортлогч, импортлогч, дистрибьютер, сав баглаа боодлын тоног төхөөрөмж, материал, сав баглаа боодлын бүтээгдэхүүн, цаасны үйлдвэрлэлийн чиглэлээр бизнес эрхлэгч Та бүхнийг шинээр нэвтрүүлж буй орчин үеийн шинэ дэвшилтэт техник технологи, тус улсын томоохон үйлдвэрлэгч нартай газар дээр нь танилцаж судалгаа хийж өөрсдийн бизнесийн цар хүрээгээ тэлж дэлхийн сав баглаа боодлын салбарын хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг хүсвэл энэхүү бизнес аялалд оролцохыг урьж байна. МҮХАҮТ-ын зүгээс энэхүү бизнес аялалд оролцогчдод 2 өдрийн зочид буудал, өдрийн хоолны хөнгөлөлт олгож VIP худалдан авагчийн хөнгөлөлт эдлэх эрхийг олгоно.

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал бүртгэнэ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.

Утас: (976) 77277070-6, 99077781 
Цахим шуудан: baigalmaa@mongolchamber.mn

Хавсралт: