(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“INDIASOFT 2020”-г үзэсгэлэнг үзэж сонирхохыг урьж байна

2020/03/02 --> 2020/03/03

МҮХАҮТ-ын гишүүн таныг Энэтхэг Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Электроник, компьютерын программ хангамжийн экспортыг дэмжих зөвлөлөөс зохион байгуулж буй  “INDIASOFT 2020”-г  үзэсгэлэнг үзэж сонирхохыг урьж байна.

2020 оны 03 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Хайдрабад хотод 20 дох зохион байгуулах гэж байна.

“INDIASOFT 2020” үзэсгэлэнд Энэтхэгийн Мэдээлэл технологийн 200 гаруй компианиуд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах бөгөөд M2M, Веб & гар утасны программ хөгжүүлэлт, автоматжуулалт, embedded, анимешн, тоглоом, IOT гэх зэрэг программ хангамжийн компаниуд оролцоно. Мөн Электрон техник хангамжийн салбар дахь Энэтхэгийн компаниуд Хэрэглээний электроник, цахилгаан холбооны тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн электроникийн үйлчилгээг танилцуулах болно.

Оролцогчийн багц: Бүртгэлийн хураамж 425 ам.доллар болон 18 хувийн бараа, үйлчилгээний татвар төлөөд дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд:

  • Онгоцны билет (нислэгийн хамгийн хямд буюу энгийн зэрэглэл – нэг компанийн нэг төлөөлөгчид)
  • Зочид буудал (хоёр шөнө)
  • B2B
  • Үзэсгэлэн руу орох эрх (хоёр өдрийн турш)
  • Өдрийн хоол (хоёр өдөр)
  • Хүлээн авалт, оройн зоог (эхний өдөр)

Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.indiasoft.org линкээр орж үзэх боломжтой. МҮХАҮТ-ын гишүүн мэдээлэл технологийн компаниудыг 2019 оны 07 сарын 26-ны дотор мэдэгдэнэ үү.

Хавсралт: APPLICATION FORM

Холбоо барих:
Б.Түвшинтөр - Гишүүнчлэлийн газрын мэргэжилтэн
Утас: 99078303, 70109090
Цахим шуудан: info@mongolchamber.mn