(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Хятадын хамгийн том Олон улсын Импортын Экспо-д бараа бүтээгдэхүүнээ сурталчилж түншийн холбоо тогтоохыг урьж байна

2019/11/04 --> 2019/11/19

БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай Хотын Ардын засгийн газар хамтран 2 дахь удаагийн “Хятадын Олон улсын Импортын Экспо”-г 2019 оны 11 дүгээр сарын 5-20-ны өдрүүдэд  Шанхай хотноо зохион байгуулахаар болсон байна.

Үзэсгэлэн яармаг нь Шанхай хотын “Үндэсний Үзэсгэлэнгийн Танхим”-д зохион байгуулагдах ба уг танхим нь нийт 500.000м2 талбайг эзэлдэг одоогийн байдлаар Дэлхийд хамгийн томд тооцогдож буй үзэсгэлэнгийн цогц байгууламж юм.

Үзэсгэлэн нь 1-8 дугаар танхимд дэлгэгдэх бөгөөд доорх салбараас бүрдэнэ. Үүнд:

  • Ухаалаг, өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж
  •  Автомашин
  •  Шинэ дэвшилтэт технологи
  •  Инновацийн зохиомж
  •  Хувцас, гэр ахуй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн
  •  Хүнсний болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн
  •  Соёл боловсрол, аялал жуулчлал, бүх төрлийн үйлчилгээ
  •  Эмнэлгийн тоног төхөөрөмж, эмийн үйлдвэрлэл
  •  Олон улсын дүр төрхийн үзэсгэлэн 

Энэхүү үзэсгэлэн нь 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд зөвхөн томоохон хөрөнгө оруулагчид, гадаад худалдааны компаны зэрэг мэргэжлийн зочидыг оруулах бөгөөд 11 дүгээр сарын 10-20-ны өдрүүдэд нийтэд нээлттэй байх юм.

2018 оны Анхдугаар Экспо-д Монгол Улсад 9м2 3-н талбай олгож байсан бол энэ жилийн онцлог нь Монгол Улс 136м2 тусгай засалттай талбайд улсаа бүхий л салбараар сурталчлан оролцох боломж бүрдсэн юм.

Иймд Монгол Улсын онцлог, чанартай, экспортын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч цөөн тооны компанид бараа бүтээгдэхүүнээ сурталчилан оролцож  Дэлхийн 100 гаруй орны төлөөлөл болсон тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлага, хөрөнгө оруулагчидтай нэгэн дээвэр дор цуглан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага солилцох, бизнесийн шинэ түншлэлтэй болох, дэлхийн хамгийн том зах зээлтэй улсад бараа бүтээгдэхүүнээ экспортлох маш том боломжийг олгож байгаа юм.

Үзэсгэлэнд борлуулалт хийх боломжгүй бөгөөд зөвхөн тараах материал, бүтээгдэхүүний дээжээр оролцохыг анхаарна уу.

Экспо албан ёсны вэб хуудас

Бүртгэлийн хугацаа: 2019 оны 9 дүгээр сарын 23 наас 9 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл.

Хавсралт: Зардлын мэдээлэл, Бүртгэлийн хуудас

Холбоо барих:
Үзэсгэлэн яармагийн газар
Утас: 11-312371, 94147978
Цахим хаяг: exhibition@mongolchamber.mn