(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Солонгосын хүнс - 2019" үзэсгэлэн БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдана

2019/11/19 --> 2019/11/22

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч та бүхнийг БНСУ-ын Сөүл хотноо 2019 оны 11 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах "Хүнсний долоо хоног" үзэсгэлэнд талбай авч оролцохыг урьж байна. Тус үзэсгэлэн Сөүл хотод байрлах COEX үзэсгэлэнгийн ордны 4 танхимд дараах ангилалаар бүтээгдэхүүний танилцуулга, амталгаа болон хуваарьт бизнес уулзалтуудыг оролцогчдод зориулан тусгайлан зохион байгуулана. Үүнд:

  • Танхимд: Солонгосын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн танилцуулга, худалдаа
  • Танхимд: Сав баглаа боодол, Гадаад улс орнуудаас тус үзэсгэлэнд оролцогчдын бүтээгдэхүүний танилцуулга, Бэлэн хоол үйлдвэрлэл, амталгаа, танилцуулга үзэсгэлэн
  • Хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн танилцуулга, Солонгосын жигнэмэг, гал тогооны хэрэгслийн танилцуулга үзэсгэлэн
  • Хүнс- амьдралын хэв маяг агуулгат үзэсгэлэн. Солонгосын амттан болон хоолны үзэсгэлэн, амталгаат худалдаа, Coex-ийн гал тогооны хэрэгсэл болон тавилгын үзэсгэлэн

Бизнес уулзалтанд Солонгосын супермаркет Lotte Mart, E-mart, Homeplus, Megamart, хүнсний бүтээгдэхүүн-үйлчилгээний Everland, Amoje, Cj Foodlille, Sunatfood, Ourhome, дистрибютер G Market, Auction зэрэг нэр хүнд бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны байгууллагууд оролцох бөгөөд шууд уулзаж, холбоо тогтоох боломжтой.

Стандарт стэнд түрээсийн үнэ 3300 ам.доллар, захиалгыг 2019 оны 9 сарын 13-ны өдөр хүртэл хүлээн авч гэрээ хийнэ.

Мөн БНСУ-аас хүнсний бараа бүтээгдэхүүний зах зээл судлах, нийлүүлэлт хийх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг 2019 оны 9-р сарын 27-ны өдрийг хүртэл бүртгэнэ.

Бүртгэлийн хуудас: Татах (формат: *.docx, хэмжээ: 16 KB)
Зардлын мэдээлэл: Татах (формат: *.pdf, хэмжээ: 94 KB)

Холбоо барих:
Хан-Уул дүүрэг, МҮХАҮТ-ын байр, 310 тоот
Үзэсгэлэн, Яармагийн Газар
Утас: (976) 77277070-4, 99106084
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn