(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Т.Дүүрэн: Бизнес эрхлэгчид төрийн үйлчилгээ авахдаа дунджаар 6 бичиг баримт бүрдүүлж, 3 төрийн албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулж байна

2022/03/22 0

Монголын эдийн засгийн чуулганы "Төрийн бүтээмжийн сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлэг МҮХАҮТ-д зохион байгуулагдаж байна. Тус хэлэлцүүлгийн хоёр дахь сэдэв "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл ба хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны шинэтгэл" байсан бөгөөд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн панелистаар оролцож, байр сууриа илэрхийллээ.

Тэрээр МҮХАҮТ 2004 оноос хойш 2 жил тутамд Хүнд суртлын индексийн судалгааг явуулж, төрийн байгууллагуудын хүнд суртлыг тэдгээрээс үйлчилгээ авдаг бизнес эрхлэгчдээр үнэлүүлж, гарсан үр дүнд шинжилгээ, харьцуулалт хийх, төрийн байгууллагуудын хүнд суртлыг багасгах чиглэлээр бодлогын болон арга хэмжээний санал зөвлөмжийг танилцуулж ирсэн гэдгийг онцлоод хамгийн сүүлийн судалгааг 2021 оны 11, 12 дугаар сард явуулж, Танхимын гишүүн 751 аж ахуйн нэгжийг хамрууллаа. Хүнд суртлын индексийн Ерөнхий дүн 5 онооноос 2.42 гарсан нь цар тахлын дараах Шинэ сэргэлтийн талаар ярьж буй энэ үеийн индекс цар тахлын өмнөх үеэс буюу өмнөх судалгааны дүнгээс 0.1 пунктээр буурсан талаар танилцуулав.

Тус судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 90 гаруй хувь нь төрийн үйлчилгээ авахдаа дунджаар 6 бичиг баримт бүрдүүлж, 3 төрийн албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулж байгааг тодорхойлжээ. Ингэхдээ 360 мянган төгрөгийн албан зардал гаргасан гэжээ. Түүнчлэн, Зөвшөөрлийн үйлчилгээ авах үйл явцын үнэлгээ нь төрийн үйлчилгээний дундаж үнэлгээнээс бүх үзүүлэлтүүдээр бага үнэлгээтэй байна.

Мөн төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх нь Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл бөгөөд эдийн засгийн салбаруудаар дагнасан Танхимууд байгуулагдах ХАҮТ-ын хуулийн шинэчлэлийг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нэн шуурхай хэлэлцэхээр болсон аж.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/25
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
2024/04/24
Монгол – Австрийн бизнес форум болно
Монгол – Австрийн бизнес форум болно
2024/04/23
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага" сэдвээр бизнес семинар, хүний нөөцийн ярилцлагыг зохион байгуулахаар боллоо
2024/04/22
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/22
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН  НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
2024/04/22
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
2024/04/22
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
2024/04/22
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/19
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
2024/04/18
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
2024/04/18
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
2024/04/17
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
2024/04/16
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/04/15
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
2024/04/15
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
2024/04/12
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
2024/04/12
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
2024/04/11
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
2024/04/11
Хамтын ажиллагааны санал солилцлоо
Хамтын ажиллагааны санал солилцлоо
2024/04/11