(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Европын Холбооны өндөр түвшний айлчлалын хүрээнд төлөөлөгчид МҮХАҮТ, Монгол - Европын ХАҮТ болон Кластеруудтай уулзалт хийлээ

2022/03/02 0

МҮХАҮТ-ын Дарга Т.Дүүрэн Европын Холбооны Ойрхи дорнод, Номхон далайн бүсийг хариуцсан захирал Жан Луи Виль тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад Европын Холбооны санхүүжилтээр 2017-2021 онд хэрэгжсэн Монголын Худалдааг Дэмжих Төсөл (ТRАМ)-ийн дэмжлэгээр байгуулагдсан экспортын бараа бүтээгдэхүүний 4 кластерийн төлөөлөл, Монголын Экспортын Кластер Сүлжээ ТББ, Монгол - Европын ХАҮТ-ыг оролцуулсан бөгөөд Европын Холбоо, Монгол Улс хооронд худалдааг дэмжих тухай өмнөх хамтын ажиллагаа, цаашдын хийгдэх ажлуудын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр МҮХАҮТ хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагаа, төлөвлөгөөнийхөө талаар танилцууллаа. Ноосон эдлэлийн гар урлалыг дэмжих ТББ, Сарлагийн арьсны кластер, Гоо сайхны бүтээгдэхүүний кластер, Чацарганы кластерын төлөөллүүд 100 гаруй гишүүдээ төлөөлж ололт амжилт болон тулгарч буй бэрхшээлүүдийн талаарх санал бодлоо солилцож олон улсын кластеруудын сайн туршлагуудаас суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Европын Холбооны төлөөлөгчид Монгол улс Generalised Scheme of Preferences (GSP+) тогтолцооны шаардлагуудыг хангаж бүрэн ашиг тусыг нь хүртэж буй 7 улсын нэг  гэдгийг цохон тэмдэглэж Монгол Улсын гадаад худалдаа хөгжиж буй энэ үед үйлдвэрлэлийг хөгжүүлж, төрөлжүүлж, дэд бүтэц бий болгох шаардлагууд үүсч байгааг онцоллоо. Европын Холбоо Generalised Scheme of Preferences буюу Хөнгөлөлтийн ерөнхий системд Монгол Улсыг хамруулж 7200 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх хөнгөлөлтийг бий болгосон юм.

Мөн түүнчлэн худалдааг дэмжих хүрээнд ТRAM төсөл кластеруудын экспортыг дэмжиж чанарын стандартуудыг нэвтрүүлж байна. Тэр дундаа “Увсын чацаргана” газар зүйн заалт Европын Холбоонд бүртгэгдсэнээр хуурамч бүтээгдэхүүн борлуулагдахаас хамгаалагдаж, ажлын байр бий болж, өрсөлдөхүйц үнэ тогтоох боломжтой болох зэрэг ач холбогдолтой.

Европын Холбооны төлөөлөгчид ТRАМ төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэхээр төлөвлөх шатандаа байгаа бөгөөд шинэ боломжууд нээгдэхийг илэрхийлж ТRАМ төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа Танхимд талархал илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд төлөөлөгчид экспортын кластерын компаниудын бүтээгдэхүүнтэй танилцлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монгол-Беларусийн бизнес уулзалтыг зохион байгууллаа
2023/10/03
Жөжиан мужийн Ханжоу хотод Монголын барааны төвийг байгуулна
2023/10/03
“Улаанбаатар Түншлэл” эхэллээ
2023/09/28
"Бизнес инкубатор" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
2023/09/28
МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим Хүчний Зөвлөл болон БНХАУ-ын Бугат хотын олон улсын худалдааг дэмжих хороон хамтарсан уулзалт боллоо
2023/09/28
Монгол Улсад Зохистой Хөдөлмөрийн Хөтөлбөр (2023-2027)-ийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2023/09/26
Монгол, Тайваний 19 дэх удаагийн уулзалт болов
2023/09/26
Бизнесийн ёс зүйн төвийн сургалтыг ТОП-100 ААН-үүдэд зохион байгуулж байна
2023/09/26
Олон улсын худалдааны төвийн төлөөлөлтэй уулзлаа
2023/09/26
МҮХАҮТ-ын XXI их хурлаас төр, хувийн хэвшилд хандан гаргах уриалга
2023/09/26
"Улаанбаатар Түншлэл-2023" Олон улсын үзэсгэлэн яармагийг 48 дахь жилдээ зохион байгуулна
2023/09/26
Аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлт, худалдаа, эдийн засаг хөрөнгө оруулалтын бизнес уулзалт боллоо
2023/09/26
МҮХАҮТ-ын XXI их хурал амжилттай зохион байгуулагдаж, Ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
2023/09/24
Хяналтын зөвлөлийн шаардлагад хариу тайлбар хүргүүлсэн тухай
2023/09/19
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.АМАРТҮВШИН: МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, Удирдах зөвлөл, Тэргүүлэгч гишүүд та бүхний амрыг эрэн мэндчилье
2023/09/19
CEO RADAR 2023 манлайлагчдын арга хэмжээг “RESPONSIBLE LEADERSHIP & DEEP PURPOSE” уриан дор хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа
2023/09/18
О.АМАРТҮВШИН: Бизнес эрхлэгчид МҮХАҮТ-ыг ашиг сонирхлын дамжлага болгох ямар ч сонирхолтой эвлэрэх ёсгүй
2023/09/18
Австри-Монголын бизнес форум боллоо
2023/09/15
МҮХАҮТ-ын дэргэд Эрчим Хүчний Зөвлөл байгуулагдлаа
2023/09/14
Монголын Олон Улсын Арбитр Хятадын Олон Улсын Эдийн Засаг, Худалдааны Арбитрын Комисс /CIETAC/-той хамтран ажиллана
2023/09/14