(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Фото: Худалдаа, нийтийн хоолны салбарын өдөрлөг боллоо

2021/09/23 0

“Намрын ногоон өдрүүд”-ийн хүрээнд худалдааны салбарын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж, сурталчлах арга хэмжээ болж, “Орчин цагийн худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой” сэдэвт түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд толилуулав.

МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн Худалдааны өдрийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ энэ өдрийн арга хэмжээг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн алба, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байна гээд худалдааны салбар бол эдийн засгийн нэг тулгуур салбарын хувьд 2020 оны байдлаар ДНБ-ий 15.5 хувь, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн 40 орчим хувийг бүрдүүлж, энэ салбарынхан 200 мянга гаруй хүнийг ажлын байраар тогтвортой хангаж байгааг онцоллоо.

“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээнд оролцогч Ургамал эрдэм шинжилгээний хүрээлэн, “Ногоон титэм” ХХК, “Арвижих хурын шим” ХХК-д МҮХАҮТ-ын нэрэмжит шагнал болох нэг жилийн гишүүнчлэлийн эрх, “Органик монгол” хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүний дээжийг гардуулав. Мөн энэ үеэр азтан тодруулж, Танхимын тухай асуултад хамгийн түрүүнд зөв хариулсан гурван хүнд “Органик монгол” хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүний дээжийг бэлэглэлээ.

Өдөрлөгийн хүрээнд МҮХАҮТ-аас Оюуны өмчийн ерөнхий ойлголт болон Экспортын кластерийн хэрэгцээ, шаардлага, бүтэц зохион байгуулалт, сайн туршлагын талаар хэрэгцээт мэдээллийг хүргэж ажиллав. Мөн “Розилайн”, “Цахиур групп”, “Номин Холдинг” ХХК-ууд олон нийтэд чиглэсэн сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм.