(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"TRADE FORUM-2021" худалдааны салбарын хөгжлийн талаар хэлэлцлээ

2021/07/01 0

"TRADE FORUM-2021" анх удаа зохион байгуулагдаж, худалдааны салбарын тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор хэлэлцлээ. Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд "Trade Forum 2021" цахимаар болж, ковидын дараах худалдааны сэргэлт, худалдааны орчин болон тээвэр ложистикийн шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Форумын үндсэн илтгэлийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин танилцуулсан бөгөөд “Дэлхийн таваарын худалдааны хэмжээ 2020 онд 5.3 хувиар буураад байсан бол энэ онд найман хувиар өснө гэж Дэлхийн худалдааны байгууллага тооцоолжээ. Өнгөрсөн онд бараа таваарын худалдааны нийт үнийн дүн найман хувиар хумигдсан бол бөгөөд үйлчилгээний экспорт гэхэд 20 хувиар буурсан байна. 2020 онд хамгийн их алдагдал хүлээсэн салбарын нэг нь худалдаа” хэмээн тодотгоод энэ оны эхний хагас жилийн байдлаар худалдааны салбар дахь саад, бэрхшээл төдийлөн багассангүй. Бараа бүтээгдэхүүний орох гарах урсгал, татан авалт ч хүндрэлтэй хэвээр байна" гэв.

Мөн Чөлөөт бүс-хөрөнгө оруулалт, Экспортын боломж, төлөвийн талаар ярилцав. Худалдааны салбар нь 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын ДНБ-ий 15.4 хувь, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 40 хувийг тус тус бүрдүүлж байна.