(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Фото: Төрийн дээд одон медаль гардууллаа

2021/06/22 0

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жил, Монгол Улсад Худалдаа, үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа идэвх санаачилга гарган, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон медаль "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", "Алтан гадас одон", "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар шагналаа.

Шагналыг ХХААХҮЯ-ны Дэд сайд Г.Батсууь, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Дарга Т.Дүүрэн нар өнөөдөр гардуулж баяр хүргэлээ.

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, салбартаа өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж, олон жил үр бүтээлтэй ажилласан та бүхэндээ талархал илэрхийлье.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор:

  • “Юнисервис” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Цэрэндашийн Алтанцэцэг
  • “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн Борлуулалт хариуцсан захирал Балдоржийн Мэндсайхан
  • “Космо трейд” ХХК-ийн нярав Магсарын Оюунчимэг
  • “Нью Жуулчин” ХХК-ийн дэд захирал Раднаагийн Халтар
  • "Монголын Барилгын Үндэсний Ассоциаци" ТББ-ын гүйцэтгэх захирал Лхагвасүрэнгийн Хулан

Алтан гадас одонгоор:

  • “Росторг” ХХК-ийн захирал Энхбазарын Амгалан
  • “Дэвшил трейд” ХХК-ийн борлуулагч Дамбацэрэнгийн Баасан
  • “Ай ти зон” ХХК-ийн ерөнхий захирал Норолхоожавын Баттулга
  • “Монгол Эм импекс” ХХК-ийн эмийн сангийн эрхлэгч Балдангийн Буяннэмэх
  • “БСБ сервис” ХХК-ийн тогооч Лувсанбалдангийн Баярмаа
  • “Өег” ХХК-ийн нягтлан бодогч Гэндэнжамцын Баясгалан
  • “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Мэдраагийн Болод
  • “Ай ти зон” ХХК-ийн дэд захирал Балдоржийн Жаргалсайхан
  • “М-Си-Эс-Кока Кола” ХХК-ийн төлөөлөгчийн газрын дарга Гүнсэнгийн Зол-Орших
  • “Чиглэл” ХХК-ийн Хангамжийн менежер Лхамын Ишханд
  • “Монмагнит” ХХК- ийн түгээлт хариуцсан менежер Ганбаатарын Мөнхбаатар
  • “БСБ сервис” ХХК- ийн үйл ажиллагааны захирал Цэвээндоржийн Мядагмаа
  • “М-Си-Эс-Кока Кола” ХХК-ийн үйлдвэр хариуцсан захирал Норовын Нармандах
  • “Тотал дистрибюшин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Баатарын Очирбат
  • “Монгол нэхмэл” ХК-ийн нярав Ойдовын Сумьяа
  • “Тулга техник” ХХК-ийн захирал Ичинхорлоогийн Тунгалаг
  • “Дэвшил трейд” ХХК-ийн борлуулагч Цэдэвийн Тунгалаг
  • “Цэц манхан” ХХК-ийн хяналт шалгалтын менежер Чүлтэмийн Уранчимэг
  • “М-Си-Эс-Кока Кола” ХХК-ийн аудитор Алтангэрэлийн Хажидсүрэн
  • “Анунгоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Цэдэндамбын Хандаа
  • “Монгол Нэхмэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Равдангийн Энхтайван
  • “Юу Би транс” ХХК-ийн гаалийн менежер Цэвэгжавын Энхтуул
  • “UFC трейд” ХХК-ийн хүнсний технологич Лхамсүрэнгийн Байгалмаа

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • “Супервинж медиа групп” ХХК-ийн сэтгүүлч Далайн Мягмартогтох
  • “Юу Би транс” ХХК-ийн гаалийн менежер Дашдаваагийн Алтанзул
  • “М-Си-Эс-Кока Кола” ХХК-ийн борлуулалтын хэлтсийн дарга Ганболдын Баяраа
  • “Тотал дистрибюшн” ХХК-ийн орон нутгийн албаны дарга Эрдэнэ-Очирын Баярбат
  • “Могул экспресс” ХХК-ийн ахлах менежер Болдын Баясгаланзул
  • “Анунгоо ХХК”-ийн ахлах менежер Цагаанбаавгайн Болормаа
  • “Улаанбаатар хивс” ХК-ийн тооцооны нярав Дуламсүрэнгийн Даваадулам
  • “Нэйшнлкашмер силк” ХХК-ийн жор баригч Цэрэнсодномын Дуламсүрэн
  • “М-Си-Эс-Кока Кола” ХХК-ийн усны ээлжийн ахлах менежер Норжмаагийн Шарав
  • “БСБ сервис” ХХК-ийн тайлан бүртгэлийн захирал Эрдэнэбатын Мөнгөнцэцэг
  • “Еден” ХХК- ийн борлуулалтын менежер Төмөрбаатарын Мөнх-Ялалт
  • “Монмагнит” ХХК-ийн үйлдвэрийн дарга Базарын Нямдэлгэржав
  • “Өег импекс” ХХК-ийн борлуулалтын албаны дарга Дамдиндоржийн Равдан
  • “БСБ хүнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Шегебайн Сабит
  • “Анунгоо” ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Сугарсүрэнгийн Сувдантүлхүүр
  • “М-Си-Эс-Кока Кола” ХХК-ийн худалдан авалт, ложистик хариуцсан захирал Бумансахъяагийн Төмөрбаатар
  • “Тотал дистрибюшн” ХХК-ийн дэд захирал Ганхуягийн Ууганбаяр
  • “БСБ сервис” ХХК- ийн газрын захирал Санжидын Чинбат
  • “Юнисервис Солюшн” ХХК-ийн санхүүгийн албаны дарга Бандийн Энхбаяр
  • “Тотал дистрибюшн” ХХК-ийн Захиргаа хүний нөөцийн албаны дарга Төмөрбаатарын Энхмаа
  • “Монгол Эм импекс” ХХК-ийн жор баригч Содномын Энхсайхан
  • “Номин фүүдс” ХХК-ийн нягтлан бодогч Бадрахын Энхтуяа нарыг тус тус шагнав.