АВСТРИ УЛСАД 2025 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ
Австрийн Эдийн засгийн танхим (WKÖ) нь муж, улсын хэмжээний 9 том танхим болон 110 худалдаа, эдийн засгийн холбоодын толгой байгууллага бөгөөд 540,000 гаруй гишүүн компаниудыг төлөөлдөг.
МҮХАҮТ нь тус Эдийн Засгийн Танхимтай байгуулсан Хамтын Ажиллагааны Санамж бичгийн хүрээнд Монгол-Австрийн хоорондох худалдаа, эдийн засгийг эрчимжүүлэхээр бизнес уулзалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
Монгол, Австри улсын хоорондох худалдааны эргэлт 2022 онд 43.5 сая ам.доллар байсан бол өнгөрсөн оны байдлаар 65.4 сая ам.долларт хүрч 50 хувиар өсжээ.
Австрийн Эдийн засгийн танхим (WKÖ)-аас 2025 онд зохион байгуулагдах олон улсын чанартай зарим үзэсгэлэн, экспогийн талаарх мэдээллийг хавсралтаар МҮХАҮТ-ын гишүүдэд хүргүүлж хамтын ажиллагааг санал болгож байна.
Хавсралтаас арга хэмжээний мэдээлэл авна уу.