МҮХАҮТ-ын удирдлагууд ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Жил бүрийн аравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг Олон улсын Ахмадын өдрийг Монгол Улс 33 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ өдрийг угтаж МҮХАҮТ гавьяаны амралтандаа суусан ахмад ажилтнуудаа урьж, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн ахмадуудаа хандаж, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын нэн шинэ үеийн хөгжилд ахмадуудын оруулсан хувь нэмрийг ярих нь илүү биз. Мөн МҮХАҮТ-ын төлөвшилд та бүхний оруулсан хувь нэмрийг ярихад маш ур хугацаа, маш их сайхан үгс хэлэх болно. Та бүхэндээ маш их баярлаж явдгаа хэлээд, сайн сайхан бүхнийг хүсье. Цаашид ч бид ахмадуудтайгаа үргэлж ойр байж, хамтарч ажиллаж, бидний ажилд тусалж дэмжиж, зөвлөгөө өгөх юу байна бүгдийг хүлээн авах болно” хэмээсэн юм.
Хүрэлцэн ирсэн ахмадууд ч мөн “Уулзалгүй удсан биднийг нэг өдөр цуглуулж, хууч хөөрч, хуучнаа дурсах боломж олгосон МҮХАҮТ-ын хамт олонд баярлалаа. Сайхан байна” хэмээн сэтгэлийн үгсээ дэлгэж, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлж байна.