(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Хоёр улсын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх боломжууд

2024/06/03 0

“Монгол Улсын уул уурхайн бус экспортыг хөгжүүлэхэд МҮХАҮТ онцгой анхаарал хандуулан ажилладаг. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн арвин нөөц бололцоонд суурилсан экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, чанарыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн чадавхыг сайжруулах, компаниудын боловсон хүчнийг сургах, шинэ бизнесийг бойжуулан хөгжүүлэх нь бидний ажлын чухал хэсэг. Монгол Улсын хөдөө аж ахуйн нөөц баялаг, Беларусь улсын ХАА-н уламжлалд суурилсан дэвшилтэт техник, технологийг хослуулан бизнесийн шинэ боломжуудыг нээж, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хамтын ажиллагааны зорилт” гэж Монгол-Беларусийн Бизнес Форумын нээлтийн үгэндээ МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн онцлон дурдлаа. Тэрбээр “Хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох, бизнесийн шинэ түншлэл, хамтын ажиллагааг эхлүүлэхэд МҮХАҮТ цаашид ч бүх талаар дэмжиж, нээлттэй хамтран ажиллах болно” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко манай улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол, Беларусын худалдааны танхимуудын хамтран зохион байгуулж буй энэхүү бизнес форумд МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Монгол Улсын  бизнес орчин болон МҮХАҮТ-ын үйл ажиллагааны танилцуулгыг оролцогчдод хүргэсэн.

 

Түүнчлэн Беларусь улсын Аж үйлдвэрийн яамны Гадаад эдийн засгийн харилцааны газрын дарга Борчук Виталий Петрович, "Беларусийн бүх нийтийн түүхий эдийн бирж" ХК-ийн ТУЗ-ийн нэгдүгээр орлогч дарга Горелик Ольга Николаевна, Беларусын Үндэсний шинжлэх ухаан академийн ерөнхий эрдэмтэн Гурский Василий Леонидович мөн тус улсын Аж үйлдвэрийн сайд Александр Рогожник нар үг хэлж, илтгэл танилцуулсан юм.

Беларусь улсын Аж үйлдвэрийн яамны Гадаад эдийн засгийн харилцааны газрын дарга Борчук Виталий Петрович “Бүгд Найрамдах Беларусь улсын аж үйлдвэрийн чадавх” илтгэлдээ тус улс автомашины болон эд ангийн үйлдвэрлэл, зам, барилга, тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл төдийгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гээд зах зээлийн хувьд өргөн цар хүрээг хамардагийг цохон тэмдэглэв. Тэгвэл хоёр улс хоорондын худалдааг хөгжүүлэх орчин үеийн үр дүнтэй хэрэгслийг “Биржийн арилжаа” гээд тус улсын таваарын бирж нь 71 улстай үйл ажиллагаа явуулж, арилжаалагдаж буй таваарын арилжааны нийт эргэлт 3 тэрбум ам.долларт хүрдэг хэмээн Беларусийн бүх нийтийн түүхий эдийн бирж ХК-ийн ТУЗ-ийн нэгдүгээр орлогч дарга Горелик Ольга Николаевна тодорхойллоо.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа Бүгд Найрамдах Беларусь улсын ХАҮТ-ын дарга Мятликов Михаил Михайлович илэрхийлээд “Беларусь улсаас машин техник, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэр, шинжлэх ухаан, банк санхүүгийн салбарын 60 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөгчид ирсэн. Монгол бол хөдөө аж ахуйн орон. Беларусь хөдөө аж ахуйн салбарт ч бодит амжилтад хүрсэн. Беларусь нь жижиг хэмжээтэй ч гэсэн дэлхийн сүүн бүтээгдэхүүн экспортлогч таван орны нэг гэдгийг тэмдэглэхийг хүсэж байна. Сүүлийн үед хоёр улсын яам, төрийн аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийж байна” гэсэн бөгөөд хөдөө аж ахуй, инженерийн болон хүнсний аж үйлдвэр болон харилцан сонирхсон бусад салбарыг хөгжүүлэх тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд Беларусийн туршлагаас хуваалцахад бэлэн гэдгээ уламжиллаа. 

Форумын үеэр мөн хоёр улсын худалдаа эрхлэгчид B2B уулзалт зохион байгуулж, оролцсон бөгөөд өдрийн төгсгөлд баримт, бичигт гарын үсэг зурах ёслолоор

  • Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улсын хамтын ажиллагааны хөгжлийн 2024-2026 оны замын зураглалын эдийн засгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө
  • «БЕЛАЗ» ХК-ийн орон нутгийн төлөөлөгч «UNITED MERES MACHINERY LLC» компани «Овоот Толгой Ресурсес» компанийн санамж бичиг
  • Best Fashion Elevators LLS болон «Могилевлифтмаш» ХК компанийн санамж бичиг
  • «Спартак» ХК болон «RUSBEL» LLC компанийн хамтран ажиллах гэрээ
  • «Жабинковский сахарный завод» ХК болон «ЭС ЖИ ЭЛ ЭМ» компанийн хамтран ажиллах гэрээ
  • «Слуцкий сахарорафинадный завод» ХК болон «ЭС ЖИ ЭЛ ЭМ» компанийн хамтран ажиллах гэрээ

зэргийг холбогдох талууд үзэглэсэн.

Беларусийн Аж үйлдвэрийн сайд Александр Рогожник “Беларусийн төлөөлөгчдийг Монгол Улсад халуун дотноор хүлээн авсанд Монголын талд талархал илэрхийлье. Ийм арга хэмжээг зохион байгуулах нь манай ард түмний найрсаг харилцааг хадгалах, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэе. Монгол Улстай харилцах харилцаанд урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллах таатай нөхцөл бүрдэж Беларусь улс Монгол Улстай худалдаа, эдийн засгийн харилцаагаа эрчимтэй хөгжүүлэх сонирхолтой байгаа төдийгүй аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт гарсан туршлага, бүтээн байгуулалтаа Монголын түншүүдтэй хуваалцахад бэлэн байна. Дэлхийн эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч та, бид одоо байгаа харилцаагаа хадгалахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлье. Бидний хамтын хүчин чармайлт эерэг үр дүнд хүрч, нийтийн сайн сайхны төлөө үйлчилнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн форумыг хааж үг хэллээ.

Монгол Улсын зүгээс Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Беларусын засгийн газар хоорондын комиссын Монголын Хэсгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Хоёр улсын эдийн засгийн харилцааг хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, технологи, онцгой байдлын салбарт эрчимжүүлэх боломжтойг талууд энэ хурлын үеэр нотлохын зэрэгцээ хоёр улсын бизнес эрхлэгчдийн хооронд урт хугацааны түншлэлийг бий болгох зорилтоо илэрхийлсэн. Иймд хоёр орны хооронд харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өнөөдрийн бизнес форум чухал ач холбогдолтой гэж үзэж байна” гээд Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэвшүүлэн хэрэгжүүлж, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад онцгой анхаарч байна хэмээн хаалтын үгтээ онцоллоо.

 

 

 

 

 

 

  

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
“KOMATEK 2026” олон улсын үзэсгэлэн 18 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна
“KOMATEK 2026” олон улсын үзэсгэлэн 18 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна
2026/04/10
"ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 7 ХОНОГ" АРГА ХЭМЖЭЭ БОЛНО
2026/04/10
“ЗУУТ ТРЭЙВЕЛ” ХХК АЯЛЛЫН ТАНИЛЦУУЛГА
“ЗУУТ ТРЭЙВЕЛ” ХХК АЯЛЛЫН ТАНИЛЦУУЛГА
2026/04/10
ОХУ-ЫН
ОХУ-ЫН "ОСТАНКИНО" ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/04/10
"ЭМ ЭН ЖИ ФРЕЙТ ФОРВАРДИНГ ЭНД ЛОЖИСТИК СОЛЮШИНС" ХХК ТАНИЛЦУУЛГА
2026/04/09
НӨӨЦИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭВ
НӨӨЦИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭВ
2026/04/09
ХӨГЖИЛ ФИНАНС ББСБ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХӨГЖИЛ ФИНАНС ББСБ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/04/08
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ МАСТЕР СУРГАГЧ БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ МАСТЕР СУРГАГЧ БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
2026/04/07
 БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН САНАЛ БОДОЛ БА 2026 ОНЫ ХҮЛЭЭЛТ
 БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН САНАЛ БОДОЛ БА 2026 ОНЫ ХҮЛЭЭЛТ
2026/04/07
МҮХАҮТ-ЫН 7 ХОНОГИЙН ТОЙМ
МҮХАҮТ-ЫН 7 ХОНОГИЙН ТОЙМ
2026/04/06
ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ЭЛЧИН САЙД НАРТАЙ БИЗНЕС УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ЭЛЧИН САЙД НАРТАЙ БИЗНЕС УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/04/06
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БНКИРУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД АЙБЕК МОЛДОГАЗИЕВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БНКИРУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД АЙБЕК МОЛДОГАЗИЕВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026/04/06
МОНГОЛ БОЛОН АЛБАНИ УЛСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ БОДИТ БОЛОМЖУУД НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ БОЛОН АЛБАНИ УЛСЫН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ БОДИТ БОЛОМЖУУД НЭЭГДЛЭЭ
2026/04/06
МҮХАҮТ БОЛОН ШУА ИННОВАЦЫГ ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ
МҮХАҮТ БОЛОН ШУА ИННОВАЦЫГ ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ
2026/04/03
ХҮНС, НООЛУУР, СОЁЛЫН САЛБАР ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ТАЛБАР БОЛНО
ХҮНС, НООЛУУР, СОЁЛЫН САЛБАР ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ТАЛБАР БОЛНО
2026/04/03
МҮХАҮТ НЬ “ОЛОН УЛСЫН АЖИЛ ОЛГОГЧДЫН БАЙГУУЛЛАГА (IOE)-ЫН ГИШҮҮН БОЛЛОО
МҮХАҮТ НЬ “ОЛОН УЛСЫН АЖИЛ ОЛГОГЧДЫН БАЙГУУЛЛАГА (IOE)-ЫН ГИШҮҮН БОЛЛОО
2026/04/02
БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТИЙГ ШУУРХАЙ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТИЙГ ШУУРХАЙ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
2026/04/01
“НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ШУДАРГА ШИЛЖИЛТЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“НҮҮРСТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ШУДАРГА ШИЛЖИЛТЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/04/01
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН РЕФОРМ ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХЖИЛИЙГ ДЭМЖИХ ХӨШҮҮРЭГ БОЛНО
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН РЕФОРМ ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХЖИЛИЙГ ДЭМЖИХ ХӨШҮҮРЭГ БОЛНО
2026/03/31
"SEVEN NUGA RESORT" ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/03/31