(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ ТОДОРЛОО

2023/05/18 0

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим жил бүр хамтран ТОП-100 ААН-ийг эрэмбэлэн, алдаршуулдаг хүндэтгэлийн үйл ажиллагааг 22 дахь жилдээ зохион байгууллаа.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, 2022 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 3.0 их наяд төгрөгөөр өсөж, 38.4 их наяд хүрсэн нь ДНБ-ний 73 хувь, төлсөн татварын хэмжээ 4.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 28 хувь, ажиллагсдын тоо 71.2 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 6.2 хувьтай тэнцэж байгааг тодотгоод энэ удаад зөвхөн хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэн шалгаруулсан нь өмнөх жилүүдээс онцлог, ТОП-100 ААН-ийн салбарын бүтцэд өөрчлөлт орж, сүүлийн 6 жилээр харьцуулахад худалдаа, үйлчилгээ, газрын тосны хангамж, хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдсэн. ТОП-100 ААН-ийн 20 нь экспортлогч компани байгаагаас 9 нь уул уурхайн бус бараа бүтээгдэхүүн экспортлогчид байгааг онцолсон юм.

Монгол Улсын 2022 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг тодруулах ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, онцлох 25 ААН-ийн удирлагуудад цом гардуулав. Тэрээр хэлэхдээ, 2020 онд хасах 4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсч, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5000 ам долларт хүрч, улсын төсөв 1.1 их наядаар даван биелж, валютийн нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч ханш тогтворжиж, төлбөрийн тэнцэл эерэг гарч, экспорт цар тахлын өмнөх түвшинд хүрлээ.

Нэн эгзэгтэй цаг үеийн ачааны хүндийг нуруундаа үүрч, ажлын байраа хадгалж, улсын төсвийг бүрдүүлж, гадаад өрийн болзошгүй дампуурлаас улсаа аварсан Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье! гэв.

ТОП-100 ААН-ийн эрэмбийг тооцохдоо 51 ба түүнээс дээш хувь нь хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийн мэдээлэлд үндэслэн эрэмбэлсэн бөгөөд 91 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, 9 нь хувьцаат компани байна. Аж ахуйн нэгжүүд олон нийтэд хувьцаагаа арилжин нээлттэй компани болсноор борлуулалтын орлого, ажиллагсдын тоо нь өссөн зэрэг эерэг дүн үзүүлжээ.

2022 оны ТОП-100 ААН-ийн эрэмбэд анх удаа эрүүл мэндийн салбарын 4 аж ахуйн нэгж багтсан бол ямар нэгэн экспорт хийдэг 20 ААН багтжээ. Эдгээрийн 9 нь уул уурхайн бус бараа бүтээгдэхүүн экспортлогч байна. Түүнчлэн, 7 компани анх удаа ТОП-100 ААН-ээр шалгарчээ.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй үндэсний томоохон ТОП-100 ААН-үүдийн хөрөнгийн зах зээл дэх идэвх оролцоог өсгөх замаар зах зээлийн хөгжлийг хурдасгаж, эдийн засагт гүйцэтгэх үр нөлөөг нэмэгдүүлэх, санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр МҮХАҮТ, Санхүүгийн зохицуулах хороо хамтран ажиллаж байгаа бөгөөд ТОП-100 ААН-ийн Хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ.

Хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэх болсноор ТОП-100 ААН-ийн салбарын бүтцэд өөрчлөлт орж, сүүлийн 6 жилээр харьцуулахад ТОП-100 ААН-ийн жагсаалт дахь уул уурхай олборлох үйлдвэрлэл, цахилгаан дулааны үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн тоо буурч, харин худалдаа, үйлчилгээ, газрын тосны хангамж, хүнс болон хөнгөн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдсэн байна.

ТОП-100 ААН-ийг үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл:

  • Худалдаа, үйлчилгээ: 35
  • Уул уурхай, олборлох үйлдвэрлэл: 15
  • Газрын тосны хангамж: 15
  • Хүнсний үйлдвэрлэл: 10
  • Банк санхүү: 7
  • Барилга, зам: 5
  • Харилцаа холбоо: 5
  • Хүнд үйлдвэр: 3
  • Тээвэр логистик: 2
  • Хөнгөн үйлдвэр: 2
  • Цахилгаан дулааны үйлдвэрлэл, усан хангамж: 1 компани.

СЭТГҮҮЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
"Хариуцлагатай бизнес" сургалт боллоо
2023/11/28
"Нээлттэй өдөрлөг" арга хэмжээнд урьж байна
2023/11/28
“Цахим эдийн засаг дэлхийн зах зээлд гарах хөшүүрэг болох нь” хэлэлцүүлэг болж байна
2023/11/23
“Захиргааны хэм хэмжээний актын хуульд нийцсэн байдал, хоорондын уялдаа, давхардал, зөрчлийг арилгах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2023/11/23
Хонгконгийн “Inter Resources Company (HК)” -ийн төлөөлөгчид МҮХАҮТ-ын үйл ажиллагаатай танилцлаа
2023/11/22
Бүгд Найрамдах бангладеш Ард Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин Сайд ноён Жашим Уддиныг хүлээн авч уулзлаа
2023/11/20
“ENTREPRENEUR-2023” шалгаруулалтын материал авч эхэллээ
2023/11/19
Бүгд Найрамдах Серби Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин Сайд эрхэмсэг хатагтай Маяа Стефановичийг хүлээн авч уулзлаа
2023/11/17
Арабын Бүгд Найрамдах Сири Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин Сайд Ноён Хасанеин Хаддамыг хүлээн авч уулзлаа
2023/11/17
Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо
2023/11/17
БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД НОЁН ФАРХОД АРЗИЕВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2023/11/17
БҮГД НАЙРАМДАХ КУБА УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН ХОРХЕ АЛЬБЕРТО ФЕРРЕР РОДРИГЕСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2023/11/17
“INTERNATIONAL DISTRIBUTORS IN MONGOLIA 2023” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2023/11/16
ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМУУДЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН IX ЧУУЛГАН ШИ-АНЬ ХОТОД БОЛЛОО
2023/11/16
“MNS ISO 37500:2023, Аутсорсинг үйлчилгээний зааварчилгаа” стандартын төсөлд санал авч байна.
2023/11/16
”БАЗААР БЕРЛИН” OЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮД ОРОЛЦЛОО
2023/11/15
ОУХТ-ын дэргэдэх эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих SheTrades Hub-уудын нэгдсэн уулзалт Швейцар улсын Женев хотод болж байна
2023/11/15
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЭНХТҮВШИН ХБНГУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ХЭЛЬМУТ КУЛИТЦИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2023/11/10
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН VI ДАХЬ УДААГИЙН ИМПОРТЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛ УЛСЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ПАВИЛЬОНООР ЗОЧЛОВ
2023/11/10
“WOMEN OWNED” ТОХИРЛЫН ТЭМДЭГТИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
2023/11/10