(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

C.Баясгалан: Бизнест ашиг орлогыг голчилдог уламжлалт байдал өөрчлөгдөж, тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудал салшгүй хэсэг нь болж байна

2022/11/18 0

“Бизнес ба хүний эрх” чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ. Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хангах зорилгоор бодлогын асуудлууд хэлэлцэх тус чуулга уулзалтын нээлтэд МҮХАҮТ-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга С.Баясгалан оролцож үг хэллээ.

Тэрээр, "Бизнест ашиг орлогыг голчилдог уламжлалт байдал өөрчлөгдөж, тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудал салшгүй хэсэг нь болж байна.

МҮХАҮТ-бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд сүүлийн жилүүдэд олон аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд тогтвортой хөгжлийн зорилтууд ба жендерийн тэгш байдлыг хангах, хүүхдийн эрх, хүний эрхийг хамгаалах талаар өмнөхөөс илүү анхаарал хандуулан, санал санаачилга гаргаж, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна" гэж хэллээ.

Мөн МҮХАҮТ-аас энэ чиглэлийн үйл ажиллагааг байнга дэмжиж ирсэн бөгөөд одоо танхимын дэргэд Бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн зөвлөл, Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөл, Бизнесийн ёс зүйн төв ажиллаж байна. Мөн танхимын шилдэг аж ахуйн нэгжийн шалгаруулалтад байгаль орчин нийгэмд үзүүлж буй үр нөлөө, хүний эрх, хүүхдийн эрхийн үзүүлэлтүүдийг харгалзан үздэг болсон.

Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлага хүний эрхийг дээдлэх гэдэг нь бизнесийн үйл ажиллагаанаас ангид зүйл биш, бизнесийн байгууллагын бүхий л үйл явцын нэг хэсэг гэдгийг онцлов.

"Бизнес ба хүний эрх" чуулга уулзалтын Хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр санал, санаачилга туршлага хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын Төсөл хөтөлбөрийн газрын дарга С.Оюунзул панелистаар оролцох юм.

350 гаруй хүн оролцож буй тус чуулганаар “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ын тулгуур гурван багана болох хүний эрхийг ХАМГААЛАХ төрийн үүрэг, хүний эрхийг ХҮНДЭТГЭХ бизнесийн байгууллагын хариуцлага, зөрчигдсөн эрхийг СЭРГЭЭН ЭДЛҮҮЛЭХ төр, бизнесийн үүрэг гэсэн сэдвийн хүрээнд санал, мэдээлэл солилцож, олон улсын сайн туршлагаас сонсон, цаашид хэрэгжүүлэх бодлого хөтөлбөрүүдэд анхаарах асуудлуудын талаар хэлэлцэнэ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монгол-Беларусийн бизнес уулзалтыг зохион байгууллаа
2023/10/03
Жөжиан мужийн Ханжоу хотод Монголын барааны төвийг байгуулна
2023/10/03
“Улаанбаатар Түншлэл” эхэллээ
2023/09/28
"Бизнес инкубатор" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
2023/09/28
МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим Хүчний Зөвлөл болон БНХАУ-ын Бугат хотын олон улсын худалдааг дэмжих хороон хамтарсан уулзалт боллоо
2023/09/28
Монгол Улсад Зохистой Хөдөлмөрийн Хөтөлбөр (2023-2027)-ийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2023/09/26
Монгол, Тайваний 19 дэх удаагийн уулзалт болов
2023/09/26
Бизнесийн ёс зүйн төвийн сургалтыг ТОП-100 ААН-үүдэд зохион байгуулж байна
2023/09/26
Олон улсын худалдааны төвийн төлөөлөлтэй уулзлаа
2023/09/26
МҮХАҮТ-ын XXI их хурлаас төр, хувийн хэвшилд хандан гаргах уриалга
2023/09/26
"Улаанбаатар Түншлэл-2023" Олон улсын үзэсгэлэн яармагийг 48 дахь жилдээ зохион байгуулна
2023/09/26
Аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлт, худалдаа, эдийн засаг хөрөнгө оруулалтын бизнес уулзалт боллоо
2023/09/26
МҮХАҮТ-ын XXI их хурал амжилттай зохион байгуулагдаж, Ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
2023/09/24
Хяналтын зөвлөлийн шаардлагад хариу тайлбар хүргүүлсэн тухай
2023/09/19
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.АМАРТҮВШИН: МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, Удирдах зөвлөл, Тэргүүлэгч гишүүд та бүхний амрыг эрэн мэндчилье
2023/09/19
CEO RADAR 2023 манлайлагчдын арга хэмжээг “RESPONSIBLE LEADERSHIP & DEEP PURPOSE” уриан дор хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа
2023/09/18
О.АМАРТҮВШИН: Бизнес эрхлэгчид МҮХАҮТ-ыг ашиг сонирхлын дамжлага болгох ямар ч сонирхолтой эвлэрэх ёсгүй
2023/09/18
Австри-Монголын бизнес форум боллоо
2023/09/15
МҮХАҮТ-ын дэргэд Эрчим Хүчний Зөвлөл байгуулагдлаа
2023/09/14
Монголын Олон Улсын Арбитр Хятадын Олон Улсын Эдийн Засаг, Худалдааны Арбитрын Комисс /CIETAC/-той хамтран ажиллана
2023/09/14