(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

О.Амартүвшин: Экспортын бүтээгдэхүүнээ бүртгэдэггүй, гаргаж байгаа хэмжээг нь мэддэггүй улс орон манайхаас өөр байхгүй

2022/10/27 0

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.

МҮХАҮТ-ыг бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажилладаг биш, тэднийг дарамталж, мөнгө олдог бизнесийн байгууллага болж хувирсан хэмээн зарим улстөрчид мэдэгдсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

- Асар их мэдээллийн зөрүүтэй байдалд байгааг олж харсан. Уул уурхайн бус экспортыг хэрхэн нэмэгдүүлэх талаар сүүлийн гурван жил МҮХАҮТ-аас ярьж байна. Статистикийн тоо баримтаар манай улс уул уурхайн бус экспортоос 500 гаруйхан сая ам.доллар олж байна. Түүнчлэн уул уурхайн бус экспортод ямар ч бүртгэл байдаггүй юм байна. Сүүлийн 30 гаруй жил цөөн тооны ченжүүдийн үзэмж, тоглолтоор уул уурхайн бус экспорт явж ирсэн. Энэ ч утгаараа манай улсын бараа бүтээгдэхүүн дэлхийд амжилттай гарсан бодит жишээ ховор. Харин үүнийг амжилттай хийхийн тулд улс орон бүр нэгдмэл зохион байгуулалттайгаар экспортоо дэмжиж ажилладаг. Бид энэ асуудлыг 2020 оноос хойш хөндсөн. Тухайлбал, самрын экспортын гаалийн мэдүүлгийг аваад үзвэл дөрвөн сая гаруй ам.долларын бүртгэл бий. Гэтэл бодит байдал дээр үүнээс хэдэн арав дахин их байгаа шүү дээ. Тиймээс нэгдмэл зохион байгуулалтад ороод, ил тод мэдүүлээд,техникийн шаардлагаа ханга гэж байгаа. Монгол Улсад ямар ч бүртгэлгүйгээр цаасан дээр компани байгуулчихаад яваад байгаа. Үндсэндээ Эрээний 2-3 ченжийн гарт самрын бизнес орчихсон. Тэд хууль хүчтэй нь, төр засагтай нь бүгдийг нь худалдаад авчихсан нь нууц биш. Үүнийг ил тод болгох асуудлыг л яриад байгаа юм. Монголчууд уг бизнесийн орон зайд ажиллах боломж нь байгаа. Монголбанктай бид экспортыг дэмжих санхүүжилтийн хүрээнд асуудлыг ярихаар “Энэ чиглэлээр ажилладаг бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийнхээ статистик мэдээллийг аваад ир, үйл ажиллагааг нь нотол” гэдэг. Олж байгаа орлого, экспортод гаргаж байгаа самрын хэмжээг нотлохын тулд гааль дээр бүртгэх ёстой. Гэтэл гаалийн байгууллага “Бидний ажил биш” гэдэг. Татварын байгууллага “Манай ажил биш” гэдэг. Тэгвэл хэн үүнийг цэгцлэх ёстой юм бэ. Гэтэл самар экспортод гаргах асуудал бол уул уурхайн бус экспортын бараа бүтээгдэхүүн дотроо хамгийн бага жин дарж байгаа, жижиг зах зээл. Цаана нь махны салбараас тэрбум ам.доллар олох боломжтой. Гэтэл яг бүртгэл мэдээллийг нь аваад үзвэл ийм тоо хаана ч байхгүй. Арьс шир, ноос ноолуур цаашлаад нүүрсэн дээр ч энэ асуудал хөндөгдөнө. Гэтэл экспортын бараа бүтээгдэхүүнээ бүртгэдэггүй, гаргаж байгаа хэмжээг нь мэддэггүй улс орон манайхаас өөр байхгүй гэхэд хилсдэхгүй. Бид энэ бүхнийг ил тод, бүртгэлтэй, системтэй явуулах зарчмын шаардлага тавьсан. Гэтэл үүнийг мушгин гуйвуулж байгаа нь хариуцлагагүй асуудал. Бидний зорилго бол уул уурхайн бус экспортоос одоо олж байгаа 500 гаруй сая ам.долларын хэмжээг багадаа 1.5 тэрбум болгохын тулд бүртгэлжүүлэх нь чухал байгаа юм. Цаашлаад бүх зүйл бүртгэлтэй болчихвол дотоодын аж ахуйн нэгжүүдэд экспортыг санхүүжүүлэх зээл олдох боломж бий болно. Ингэснээр дотоодын компаниуд нэгдэж үр дүнтэй, хамтран ажиллах боломж нээгдэнэ. Нөгөө талаас ямар ч бүртгэлгүй дур зоргоороо ажилладаг манайх шиг тогтолцоо хаана ч байдаггүй юм байна. Тухайлбал, манай улс дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг хангадаг юм бол яагаад дараа дараагийн боловсруулалтын, нэмүү өртөгийн шатанд монголчууд яагаад арилжиж чадахгүй байгаа юм бэ. Хариулт нь маш тодорхой буюу нэгдэж, нийлж чадахгүй байгаа болохоор бид боломжоо алдаж, ашиглаж чадахгүй байгаа юм. Энэ үеэр нэг зүйл нийтэд тодорхой болж байгаа нь сайн. Самрын бизнес 3-4 сая долларын зах зээл биш юм байна. Валютын урсгалын хомсдолд орчихсон байгаа энэ үед зөв мэдүүлэх юм бол дээр дурдсан тоог 2-3 дахин нэмэгдүүлэх хэмжээний тоо яригдахыг олон хүн ойлгож байгаа нь сайн.

- Манай улсын бизнес эрхлэгчдийн эрх ашгаа хамгаалах тогтолцоо бусад орны үйл ажиллагаатай харьцуулахад хэтэрхий сул байгаа юм шиг санагддаг. Үүний шалтгаан нь юу юм бол?

- Дэлхийд танхим байгуулагдаад 400 жил болж байна. Монгол Улсад 1960 онд МҮХАҮТ байгуулагдсан. Танхим байгуулагдсан гол зорилго бол хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах, эвлэлдэн нэгдэх, төр засагтай ажиллах гүүр болох. Ямар орнуудад танхимын үйл ажиллагаа нь нөлөөлөл сул байна гэхээр хуучин социалист лагерын орнуудад сул байна. Учир нь эдгээр орнуудад төрийн өндөр оролцоотой асуудлыг шийддэг учраас. Ингээд сүүлийн гучин жил танхимын үйл ажиллагаа ийм сул байж болохгүй хэмээн үзээд социалист лагерт байсан ихэнх улс оргууд Герман, Австри, Туркийн дэмжлэгтэйгээр хуулиа шинэчилж, сольж байна. Бид 1995 онд Оросоос Танхимын тухай хуулийг нь шууд хуулбарласан. ОХУ-ын уг хуулийг Америкчууд хийж өгсөн байдаг. Холбооны улсын хуулийн онцлог нь манай улсын нөхцөл байдалд таараагүй. Үүнийг дундад Азийн улс орнууд олж хараад 2013 оноос эхлээд Танхимын тухай хуулиа бүгд өөрчилсөн. Бид энэ замаар л явж байгаа.Төр ямар ч үед хувийн хэвшлээс илүү хүчтэй. Тиймээс хувийн хэвшилийнхэн зөв эвлэлдэн нэгдэж байж төртэйгөө зөв хэлцэл хийдэг. Эдийн засгийн сууриа зөв болгодог. Бид 40 гаруй улс орны хуулийг судалж үзсэн. Хувийн хэвшил хоорондоо зөв эвлэлдэн нэгдэх системгүйгээр улс орон хөгждөггүй. Тухайлбал, ноос ноолуурын салбарынхан зөв эвлэлдэн нэгдэж чадвал тэдний хамгийн эхний зорилго экспортруугаа чиглэх байдаг. Гэтэл манайд ийм тогтолцоо алга. Судалгаагаар ноос ноолуурын салбарт бүртгэлтэй 26 ТББ байна.Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 10 ТББ байна. Би эдгээр ТББ-уудыг хоорондоо эвлэлдэн нэгдэж үйл ажиллагаа явуулдаг гэдэгт итгэхгүй байна. Ер нь том, жижгээс үл хамаарч бүх байгууллагын эрх ашиг хангагддаг байх ёстой. Ингэж байж салбарын асуудал яригдана.

- Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг эргүүлэн татчихсан шүү дээ. Тус хууль батлагдвал ямар боломжууд бизнес эрхлэгчдийн өмнө нээгдэх байсан бэ?

- Чөлөөт зах зээл хөгжсөн дэлхийн улс орнуудад төр бизнес хийнэ гэх ойлголт байхгүй. Бид 40 гаруй улс оронд мөрдөгдөж байгаа хуулийг судласан. Ер нь манай улсын хувийн хэвшил эвлэлдэн нэгдэж, зөв зохион байгуулалтад орохгүйгээр, аль ч салбар нь хөгжихгүй юм байна. Бидний 30 жил үргэлжилсэн хэрүүл байсаар л байх юм байна. Нэг бол төр нь компаниудаа буруутгадаг, эсвэл компаниуд нь төрөө буруушаадаг асуудал байсаар байна. Ямар ч салбарыг аваад үзэхэд зохион байгуулалт эв нэгдлийн асуудлыг авч үзэхэд хүндрэлтэй байгаа. Маш олон ТББ байдаг ч бие биенээ үгүйсгэдэг. Тэнд бодлогын суурь судалгааг хэн ч хийдэггүй, дандаа өөр өөрсдийн эрх ашгийг л ярьдаг. Том компаниудын эрх ашиг хангагдаад, жижиг, дундууд нь орхигдож байдаг. Тиймээс бие биенээ буруутгах процесс тасралтгүй үргэлжилдэг. Өнөөдөр бүртгэлтэй 23800 орчим ТББ байна. Үүнээс 3700 гаруй нь бизнестэй холбоотой байгаа боловч ихэнх нь цаасан дээрх ТББ байна. Тэгсэн хэрнээ ямар нэгэн тендер, сонгон шалгаруулалтад оролцоод л явж байдаг. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн халаасны ТББ гэдэг чинь аль хэдийнэ бий болчихсон. Ашиг сонирхлын асуудал байнга яригддаг. Эдгээр ТББ-ууд дотроос бизнесийн, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж байгаа нь цөөн. Тэд хоорондоо эвлэлдэн нэгдэх механизм байхгүй. Энэ бүхний эцэст юу хэлэх гээд байна гэхээр Үндэсний худалдаа аж үйлдвэрийн тахимын тухай хуулиар энэ механизмыг бий болгоё л гэж байгаа юм. Танхим эрх мэдлийг төвлөрүүлэх гээд байгаа юм биш. Харин ч тараах гээд байгаа юм. Өнөөдөр МҮХАҮТ 5000 гаруй гишүүнтэй. Бид Монголын 69 мянган компанийг төлөөлөх чадамжтай юу. Хуульд төлөөлнө хэмээн заасан ч тоог нь аваад үзэхээр төлөөлөх боломж байхгүй нь харагдаж байна. Цаана нь тэр олон жижиг, дунд компаниуд асуудлын гадна орхигдоод байгаа юм.

- Танхим өөрийн гишүүн байгууллагуудаасаа хураамж авдаг уу?

- Бид танхимын гишүүн байгууллагуудаас бага хэмжээний гишүүнчлэлийн хураамж авдаг. Гэтэл танхимын үйл ажиллагаа нийтэд хамааралтай явдаг. Зөвхөн гишүүддээ ханддаггүй. Европт компани бүр танхимынхаа гишүүн байдаг. Үүний үр дүнд саналын эрхээ нээж, төрд хүргэх гээд байгаа дуу хоолойгоо нэгтгэж, илүү оролцоотой болдог. Гэтэл манайд шинээр компани байгуулагдахад улсын бүртгэлд бүртгүүлээд л болчихдог. Тэд цаашид үйл ажиллагаагаа тогтворжуулахын тулд хэнд, хаана хандахаа мэддэггүй. Ингээд амжилт олвол сайн, үгүй бол ихэнх нь дампуурдаг. Үнэндээ 180 мянган компаниас 69 мянга нь л үйл ажиллагаа явуулж байна. Ийм учраас л танхимдаа нэгдэх, уялдаа холбоог нь хангах чухал байдаг юм. Газар нутгийн байршлаараа аймгийн танхимууд хүчтэй байж, орон нутгийн бизнес эрхлэгчдээ хамгаалж, хөгжиж дэвших боломж олгоно. Төрийн худалдан авалтад шударгаар оролцох боломж олдоно. Дээр дурдсан цаасан компаниуд байхгүй болно. Төрийн хяналт шалгалтыг мэргэжлийн танхимууд хийгээд ирэхээр уялдаа холбоо сайжирна. Тухайлбал, аялал жуулчлалын холбоо тахим болж өргөжинө гэсэн үг. Бид тухайн салбарт шударгаар ажиллаж байгаа компаниуд зөв эвлэлдэн нэгдэх ёстой гэсэн зарчимтай байгаа. Түүнээс ямар ч ажилтангүй, бүртгэлгүй хэрнээ төрийн бүх худалдан авалтад оролцож, тендер авч дундаас нь ашиг хүртээд үлдсэн компаниудаар ажлаа хийлгэдэг энэ байдал бүртгэлийн үндсэн дээр байхгүй болох юм. Төр хувийн хэвшлийн хэлцэл, түншлэл ижил тэгш бус байна. Үүнийг ижил тэнцүү ярьж болдог орон зайг бий болгоход уг хуулийн амин сүнс нь оршиж байгаа. Бид зарим хүмүүсийн хэлж байгаа шиг нэг ч удаа бизнесийг дарамталж байгаагүй. Тийм үндэс ч байхгүй. Хувийн хэвшлийг зөв зохион байгуулалтад оруулах, асуудлаа зөв илэрхийлэх төр засгийн шийдвэрийг зөв гаргаж, зөв төлөөлөл болох нь МҮХАҮТ-ын үүрэг.

- Сүүлийн үед уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх талаар олон жил ярилаа. Ахиц дэвшил гарч байна уу?

- Саяхан Монголбанктай хамтраад уул уурхайн бус экспортын санхүүжилтийн системийг зөв болгох тал дээр харилцан ойлголцлын санамж бичиг зурсан. Миний бие 2019 онд ажлаа аваад нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган долларт яаж хүргэх талаар л ярьсан. Манай улс 30 тэрбумын эдийн засагтай болчихвол ядуурал, утаа, сургуулийн хүртээмж гэх мэт маш олон асуудал шийдэгдэнэ. Монгол Улс эдийн засгаа сэргээхийн тулд өнгөрсөнд явж ирсэн буруу арга замаа зогсоогоод бүгдийг шинээр эхлүүлэх ёстой гэдгийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад танилцуулсан.Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэхээр болсон. Зөв ч томьёологдсон. Болж бүтэхгүй байсан бүгдийг зогсоогоод шинээр эхлүүлж байгаа олон улс байна. Ингэхдээ зөвхөн хувийн хэвшил дээрээ суурилж байна. Бид экспортоо нэмэгдүүлэхийн тулд бүртгэлээ л сайжруулах хэрэгтэй. Тухайн салбарт ажиллаж байгаа компани, аж ахуйн нэгжүүд нийлж, нэгдэж байж амжилтад хүрдэг, зах зээлд нийлүүлэх нэг тоо, нэг үнэ ханштай, стандарттай болно.Нэгдэж нийлэх бодлого байхгүйгээс бүх зүйл замбараагүй байна. Дэлхийн зах зээлд гарч байгаа цөөхөн компаниуд өөрийнхөө сайныг хэлж чадахгүй, бусдын мууг л ярьдаг. Сүүлдээ тухайн салбар бүхэлдээ муу бодоод, Монгол Улс болж бүтэхгүйгээр л гадныханд харагддаг. Харин бодлогоо нэг бодгоод, гарцаа нэг болгочихвол Монгол сайн л гэх ойлголт бий болно. Үнэндээ ямар ч статистик байхгүй, эв нэгдэл байхгүй болохоор төрөөс алийг нь яаж дэмжихээ мэдэхгүй, төрөөс авч хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, бодлогууд үр дүнгүй болж хувирдаг.

- Манай улсаас гадагшаа гаргаж байгаа бараа бүтээгдэхүүн өндөр татвартай байдаг. Гэтэл хоёр хөрш орноос манайх руу оруулж ирдэг байраа бүтээгдэхүүний татвар бага байсаар байна. Энэ нь худалдааны тэнцвэртэй байдалд нөлөөлөөд байгаа юм биш үү?

- Манай улс хоёр хөршийн хооронд оршдог нэг талаас маш том боломж, нөгөө талаас саад тотгор. Манай улсын нийт гадаад худалдааны 8.2 төгрөг нь экспорт болж шууд БНХАУ руу гарч байгаа бол ОХУ руу 1.2 орчим хувь нь гарч байна. Бид маш олон удаа Худалдаа хариуцсан яамтай байх талаар ярьсан. Эдийн засаг хөгжлийн яам биш, Эдийн засаг, Худалдааны яам байх ёстой. Дэлхийн худалдааны байгууллагад ихэнх улс орнууд нэгдсэн байдаг. Бидний эрх зөрчигдвөл тийшээ ханддаг. Хоёр хөрштэйгөө ч үүний дагуу худалдааны хэлцлээ хийдэг байх ёстой. Гэтэл өнөөдөр энэ орон зай үнэхээр орхигдчихсон байгаа. Та бүхэн анзаарч байгаа бол манай хоёр хөрш өөрт хэрэгтэйгээ ямар ч татваргүй авчихаж байна. Харин өөрийн улсдаа байгаа бараа бүтээгдэхүүн дээр өндөр татвар тавьчихаад байна. Бүх улс орны бодлого ийм байдаг. Цаагуураа улсынхаа аж, ахуйн нэгжүүдээ дэмжиж байгаа хэрэг. Гэтэл энэ бодлогыг манайд хэн хийх юм бэ. МҮХАҮТ-аас уг асуудлыг ярихаар ТББ төрийн хэрэгт оролцохгүй гэдэг. ГХЯ дээр худалдааны асуудал байгаа боловч хэзээ ч үүнийг хийж чадахгүй. Тиймээс Худалдааны хууль гаргах, Худалдааны яам байгуулах нэн шаардлагатай. Дотоодын аж ахуйн нэгжүүд гадныхан орж ирээд бидний орон зайг эзэлчихлээ хэмээн гомдоллодог. Манайд тэднийг хамгаалах хууль эрх зүйн ямар ч зохицуулалт байхгүй байна.

Эх сурвалж: dnn.mn

Сүүлд нэмэгдсэн мэдээ
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
2024/04/18
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
2024/04/18
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
2024/04/17
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
2024/04/16
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/04/15
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
2024/04/15
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
2024/04/12
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
2024/04/12
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
2024/04/11
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
2024/04/11
Хамтын ажиллагааны санал солилцлоо
Хамтын ажиллагааны санал солилцлоо
2024/04/11
Экспортоо нэмэгдүүлэх боломж
Экспортоо нэмэгдүүлэх боломж
2024/04/11
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ДАРААХ 25 ТЕХНОЛОГИЙГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ДАРААХ 25 ТЕХНОЛОГИЙГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА
2024/04/10
Олон Улсын Худалдааны Төвийн зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил, дижиталчлал болон санхүүгийн хүртээмж” онлайн сургалт
Олон Улсын Худалдааны Төвийн зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил, дижиталчлал болон санхүүгийн хүртээмж” онлайн сургалт
2024/04/10
Монгол-Японы бизнес форумыг зохион байгуулна
Монгол-Японы бизнес форумыг зохион байгуулна
2024/04/10
Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө уулзалт хэлэлцүүлэг
Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө уулзалт хэлэлцүүлэг
2024/04/10
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөлүүдтэй уулзлаа
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөлүүдтэй уулзлаа
2024/04/10
MNS 5021-1:2024,
MNS 5021-1:2024, "Жижиглэн худалдааны газар,түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага" стандартын төсөлд санал авч байна
2024/04/10
Инклусив хамтын ажиллагаа
Инклусив хамтын ажиллагаа
2024/04/09
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Бүгд найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Хорхе Феррер Родригесийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Бүгд найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Хорхе Феррер Родригесийг хүлээн авч уулзлаа
2024/04/09