(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Турк-Монголын Бизнес Форум-2022” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

2022/10/16 0

Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд МҮХАҮТ-аас Турк Улс дахь Монголын Элчин сайдын яам болон Турк Улсын Танхим, Биржүүдийн Холбоо (TOBB)-той хамтран “Турк-Монголын бизнес форум-2022” арга хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 15- ны өдөр Турк Улсын нийслэл Анкара хотноо зохион байгууллаа.

Энэ удаагийн бизнес форумд Монголын талаас Монгол Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Монгол Улсаас БНТУ-д суугаа Бүрэн Эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал тэргүүтэй албаны бүрэлдэхүүн болон тээвэр логистик, барилга, дэд бүтэц, хүнсний тоног төхөөрөмж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, гоо сайхны салбарын 20 гаруй бизнес эрхлэгч, Туркийн талаас 30 гаруй бизнес эрхлэгч оролцлоо.

Форумыг нээж Бүгд найрамдах Турк Улсын Танхим, Биржүүдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Фаик Явуз, Монгол Улсын Их хурлын дарга Гомбожавын Занданшатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар үг хэллээ. Форумын үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Монгол Улсын “Шинэ сэргэлтийн бодлого”, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны Бизнесийн үйл ажиллагаа хариуцсан газрын дарга Б.Хашчулуу “Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт”, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Эдийн засгийн чөлөөт бүс, Улаанбаатар экспо, Тээвэр логистикийн төв төсөл, БНТУ-ын Худалдааны яамнаас “Бүгд Найрамдах Турк Улсын Чөлөөт бүсүүд” сэдвүүдээр тус тус илтгэл мэдээлэл хийлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөхөд тулгамдаж буй тээвэр логистикийн асуудлуудыг шийдвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран Туркийн засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийллээ.

Форумын үеэр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Болорчулуун хэлсэн үгэндээ Монгол, Туркийн эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбар чухал үүрэгтэйг тодотгоод салбарын өнөөгийн байдлын талаар товч танилцууллаа.

Монгол Улсын нийт газар нутгийн 73.5 хувь буюу 114.9 сая га талбайг хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлдэг. Нийт ажиллах хүчний 55.8% нь манай салбарт ажиллаж, ДНБ-ий 32.3%-ийг үйлдвэрлэж байна.

Мөн Байгаль орчин аялал жуулчлалын сайд Бат-Эрдэнэ Монгол Улсын Аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдлын талаар товч танилцуулсан бөгөөд Туркийн Танхим, Биржүүдийн холбоо (TOBB)-той хамтран хоёр улсын Аялал жуулчлалын форумыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Аялал жуулчлалын салбар цар тахлаас өмнө буюу 2019 онд 577 мянган жуулчин хүлээн авч байсан бол 2022 оны байдлаар 210 мянган жуулчин хүлээн авч буйгаас Турк улсаас аялал жуулчлалаар ирж буй жуулчдын тоо 2645-д хүрээд байгаа нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 20 хувийн өсөлттэй байна.

Туркийн Танхим, Биржүүдийн холбоо (TOBB)-ноос өөрийн улсын Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн салбар дахь төр хувийн хэвшлийн уялдаа, хөрөнгө оруулалт, экспорт, газрын боомтын гарц, худалдаа, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, стандартыг мөрдүүлэх тогтолцоо зэрэг сайн туршлагуудыг хуваалцсан юм. Туркийн танхимын эрхзүйн орчин, бүтэц, тогтолцоо нь бүс нутагтаа төдийгүй олон улсын түвшинд хамгийн сайн жишгээр нэрлэгддэг.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин форумын үеэр хоёр улсын хоорондын худалдаа, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар танилцуулж, Ази, Европыг холбосон олон мянган жилийн тээвэр, логистикийн төв цэг байсан Турк улсын туршлага, гадаад худалдааг зохицуулж буй эрхзүйн орчин, төрийн бүтэц, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны туршлагаас бид зайлшгүй суралцах шаардлагатай байна гэж онцлон хэлэв.

2021 оны байдлаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улс руу самар, ямаа, ишигний боловсруулсан арьс буюу шевро, нефтийн бүтээгдэхүүн, сүлжмэл хувцас зэрэг цөөн нэр төрлийн 2.9 сая ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнүүдийг экспортолсон бол, Турк улсаас Монгол Улсад барилга, эрүүл мэнд, гоо сайхан, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тавилга, хувцас хэрэглэл зэрэг 71.2 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолжээ. Хоёр орны гадаад худалдааны нийт эргэлт жилд 74 сая ам долларт хүрсэн бол 2010-2021 он хүртэлх нийт 10 гаруй жилийн хугацаад Турк улсаас Монгол Улсад 20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийж, Монгол Улсын нийт импортын 1.04%-ийг Туркын зах зээл бүрдүүлж буй үзүүлэлттэй байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан боомтын сэргэлтийн бодлогыг бодитоор хэрэгжүүлэх, чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтыг богино хугацаанд татах, бодит ажил хэрэг болгох чиглэлд хоёр орны төрийн болон бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломж бий.

Энэ удаагийн форум нь төрийн өндөр хэмжээний айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд форумаар хоёр улсын бизнесийн харилцааны боломжуудыг ярилцан Монгол Улсад хөрөнгө оруулах боломжтой Засгийн газар, хувийн хэвшлийн санаачилгын томоохон төслүүдийг танилцуулж, бизнес эрхлэгчдийн дунд B2B уулзалт болж өндөрлөлөө.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
ШИНЭ ЖИЛИЙН ХАМГИЙН САЙХАН БЭЛГИЙН БАГЦЫГ LHAMOUR ТАНАЙ БАЙГУУЛЛАГАД ЗОРИУЛАН САНАЛ БОЛГОЖ БАЙНА
ШИНЭ ЖИЛИЙН ХАМГИЙН САЙХАН БЭЛГИЙН БАГЦЫГ LHAMOUR ТАНАЙ БАЙГУУЛЛАГАД ЗОРИУЛАН САНАЛ БОЛГОЖ БАЙНА
2025/12/12
МҮХАҮТ ЯПОН УЛСЫН ТОКИО ХОТНОО САЛБАР ТАНХИМАА АЛБАН ЁСООР БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЯПОН УЛСЫН ТОКИО ХОТНОО САЛБАР ТАНХИМАА АЛБАН ЁСООР БАЙГУУЛЛАА
2025/12/11
“САНТА КРОЧЕ СУЛ АРНО” ҮЙЛДВЭРИЙН ПАРКТАЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛАХ БИЗНЕС АЯЛАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“САНТА КРОЧЕ СУЛ АРНО” ҮЙЛДВЭРИЙН ПАРКТАЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДЛАХ БИЗНЕС АЯЛАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2025/12/11
ИТАЛИ МОНГОЛЫН БИЗНЕС ФОРУМААР 2 УЛСЫН ХУДАЛДАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ 
ИТАЛИ МОНГОЛЫН БИЗНЕС ФОРУМААР 2 УЛСЫН ХУДАЛДАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ 
2025/12/11
ИТАЛИ-МОНГОЛЫН БИЗНЕС ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ИТАЛИ-МОНГОЛЫН БИЗНЕС ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2025/12/11
МҮХАҮТ ИТАЛИЙН ХУДАЛДААНЫ АГЕНТЛАГ БОЛОН SIMEST КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
МҮХАҮТ ИТАЛИЙН ХУДАЛДААНЫ АГЕНТЛАГ БОЛОН SIMEST КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025/12/11
МОЦАРЕЛЛА БЯСЛАГААРАА ОЛОН УЛСАД АЛДАРТАЙ “FATTORIE GAROFALO” ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ ХИЙЛЭЭ
МОЦАРЕЛЛА БЯСЛАГААРАА ОЛОН УЛСАД АЛДАРТАЙ “FATTORIE GAROFALO” ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ ХИЙЛЭЭ
2025/12/11
ИТАЛИЙН “VOIELLO” ПАСТАНЫ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
ИТАЛИЙН “VOIELLO” ПАСТАНЫ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
2025/12/11
МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ҮЙЛСЭД ОРОЛЦСОН КОМПАНИУДАД ТАЛАРХЛЫН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА
МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ҮЙЛСЭД ОРОЛЦСОН КОМПАНИУДАД ТАЛАРХЛЫН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА
2025/12/11
НЬЮ ЖУУЛЧИН ТУРС ХХК  МҮХАҮТ-ЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДАД ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ОЛГОНО
НЬЮ ЖУУЛЧИН ТУРС ХХК МҮХАҮТ-ЫН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДАД ТУСГАЙ ХӨНГӨЛӨЛТ ОЛГОНО
2025/12/08
“ХУДАЛДААНЫ БИЧИГ БАРИМТ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ХУДАЛДААНЫ БИЧИГ БАРИМТ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2025/12/03
МҮХАҮТ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.МАГНАЙБААТАР ОУХБ-ЫН БНХАУ, МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ТОВЧООНЫ ЗАХИРАЛ ЧАНХИ ЛИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.МАГНАЙБААТАР ОУХБ-ЫН БНХАУ, МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ТОВЧООНЫ ЗАХИРАЛ ЧАНХИ ЛИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025/12/02
Брэнд Медиа Групп ХХК-ийн шинэ жилийн цогц үйлчилгээний үнийн санал
Брэнд Медиа Групп ХХК-ийн шинэ жилийн цогц үйлчилгээний үнийн санал
2025/12/02
ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛӨЛҮҮД  “МОНГОЛ-ОРОСЫН БҮС НУТГИЙН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦОЖ БАЙНА
ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛӨЛҮҮД “МОНГОЛ-ОРОСЫН БҮС НУТГИЙН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ”-Д ОРОЛЦОЖ БАЙНА
2025/12/02
SOCIAL MEDIA БАГЦЫН ТАНИЛЦУУЛГА
SOCIAL MEDIA БАГЦЫН ТАНИЛЦУУЛГА
2025/12/02
МОНГОЛ, ЯПОНЫ БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭРЧИМЖИЖ БАЙНА
МОНГОЛ, ЯПОНЫ БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭРЧИМЖИЖ БАЙНА
2025/11/27
МОНГОЛ–ЯПОНЫ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН XII ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ТОКИО ХОТНОО АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ–ЯПОНЫ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН XII ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ТОКИО ХОТНОО АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2025/11/26
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ТАЖИКИСТАН УЛСЫН ЭЛЧИН САЙД ХАЙРУЛЛО ИБОДЗОДАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ ТАЖИКИСТАН УЛСЫН ЭЛЧИН САЙД ХАЙРУЛЛО ИБОДЗОДАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2025/11/26
СҮҮ ХК ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН АЯЛЛЫН ХҮРЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
СҮҮ ХК ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН АЯЛЛЫН ХҮРЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2025/11/25
“ЭРДЭНЭС ҮТП” ХХК-ИЙН “ОЛБОРЛОЛТООС БОЛОВСРУУЛАЛТ РУУ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
“ЭРДЭНЭС ҮТП” ХХК-ИЙН “ОЛБОРЛОЛТООС БОЛОВСРУУЛАЛТ РУУ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
2025/11/25