(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БНХАУ (Нинься) - Монгол Улсын хил дамнасан шууд худалдааны платформын нээлт боллоо

2022/07/28 0

Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол-Хятадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын Нинься Хотон үндэстний Өөртөө Засах Орны Худалдааг дэмжих хороо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон БНХАУ-аас Монгол Улсад Хөрөнгө Оруулагчдын ЗУНХУА Нийгэмлэг хамтран БНХАУ (Нинься) - Монгол Улсын хил дамнасан шууд худалдааны платформын нээлт болон ААН-үүдийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолыг зохион байгууллаа.

Цахим арга хэмжээнд БНХАУ-ын Нинься Хотон үндэстний Өөртөө Засах Орон болон Худалдааг дэмжих хорооны удирдлагууд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны түр хамаарагч, Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг, БНХАУ-аас Монгол Улсад Хөрөнгө Оруулагчдын ЗУНХУА Нийгэмлэгийн тэргүүн Ян Шаочи, МҮХАҮТ-ын Орлогч дарга Б.Намжилсүрэн, МАОНХолбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Саусгоби Сэндс ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Далангурав, Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Ц.Түмэнцогт болон бизнес эрхлэгч, ААН-ийн төлөөлөл нийт 130 гаруй хүн оролцов.

МҮХАҮТ-ын Орлогч дарга Б.Намжилсүрэн "2022 оны эхний зургаан сард Монгол Улс дэлхийн 145 оронтой худалдаа хийжээ. Энэ хугацаанд гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.3 тэрбум ам.долларт хүрсэн бол БНХАУ тай хийсэн худалдаа нийт 3 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд экспорт 2.3 тэрбум ам.доллар, импорт 759 сая ам.доллар байна. Хоёр орны худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, өргөжүүлэх, бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны боломжийг нээж өгөх, өөр хооронд нь холбогдоход МҮХАҮТ өнөөдрийг хүртэл идэвхийлэн ажиллаж ирсэн. Хил гааль хаалттай, бизнес эрхлэгчид харилцан зорчиж нүүр тулан уулзах боломжгүй байгаа өнөө үед худалдааны платформыг байгуулах нэн чухал асуудлуудын нэг" гэдгийг онцлоод өнөөдрийн арга хэмжээний үр дүнд хоёр улсын худалдаа эдийн засгийг хөгжүүлэхийн зэрэгцээ тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.

Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүдэд зориулсан энэхүү шууд худалдааны платформ нь Монгол-Хятад-Англи хэлний сонголттой бөгөөд нийлүүлэгч-худалдан авагч талууд шууд холбогдож захиалга хийх, түүнчлэн гаалийн бүрдүүлэлт, тээвэр логистик зэргийг багтаасан худалдан авалтын цогц системийг ашиглан бараагаа хаана, аль шатанд явааг хянах боломжийг мөн бүрдүүлсэн байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/19
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
2024/04/18
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
2024/04/18
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
2024/04/17
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
2024/04/16
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/04/15
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
2024/04/15
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
2024/04/12
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
2024/04/12
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
2024/04/11
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
2024/04/11
Хамтын ажиллагааны санал солилцлоо
Хамтын ажиллагааны санал солилцлоо
2024/04/11
Экспортоо нэмэгдүүлэх боломж
Экспортоо нэмэгдүүлэх боломж
2024/04/11
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ДАРААХ 25 ТЕХНОЛОГИЙГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ДАРААХ 25 ТЕХНОЛОГИЙГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА
2024/04/10
Олон Улсын Худалдааны Төвийн зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил, дижиталчлал болон санхүүгийн хүртээмж” онлайн сургалт
Олон Улсын Худалдааны Төвийн зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил, дижиталчлал болон санхүүгийн хүртээмж” онлайн сургалт
2024/04/10
Монгол-Японы бизнес форумыг зохион байгуулна
Монгол-Японы бизнес форумыг зохион байгуулна
2024/04/10
Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө уулзалт хэлэлцүүлэг
Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө уулзалт хэлэлцүүлэг
2024/04/10
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөлүүдтэй уулзлаа
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөлүүдтэй уулзлаа
2024/04/10
MNS 5021-1:2024,
MNS 5021-1:2024, "Жижиглэн худалдааны газар,түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага" стандартын төсөлд санал авч байна
2024/04/10
Инклусив хамтын ажиллагаа
Инклусив хамтын ажиллагаа
2024/04/09