(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “SamAuto” компанийн төлөөлийг хүлээн авч уулзлаа

2022/07/09 0

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Бүгд Найрамдах Узбекистан улсын “SamAuto” компанийн Бүгд Найрамдах Казахстан улс дахь Төлөөлөгч Бакиев Фахридин, тус компанийн Ази-Африкийн бүсийн Худалдааны хөгжил хариуцсан захирал Имуратов Жахангир нарыг хүлээн авч уулзлаа.

“SamAuto” компанийн төлөөллүүд өөрсдийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, Монголын зах зээлд нэвтрэх хүсэл, сонирхолтой байгаагаа уулзалтын эхэнд уламжилж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд МҮХАҮТ гүүр болж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Бүгд Найрамдах Узбекистан улсын “SamAuto” нь автобус үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн, олон жилийн туршлагатай компаниудын нэг юм. Тус компанийн үйлдвэрлэсэн автобус дотоодын нийтийн тээвэрт үйлчлэхээс гадна Бүгд Найрамдах Казахстан улсад туршилтаар ашиглагдаж эхэлсэн байна. “SamAuto” нь БНКазахстан улсад хамтарсан үйлдвэрээ байгуулсан бол Гүрж, Азербайжан улсад бүтээгдэхүүнээ танилцуулж, хамтын ажиллагааг эхлүүлжээ. Төв Азийн автобус үйлдвэрлэлийн зах зээлд “SamAuto” нь томоохон байр суурь эзэлдэг аж.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлд оролцох, Монгол Улсад Төлөөлөгчийн газраа байгуулах, туршилтын тээврийг ойрын хугацаанд эхлүүлэх талаар төлөвлөж байгаагаа “SamAuto” компанийн Ази-Африкийн бүсийн Худалдааны хөгжил хариуцсан захирал Имуратов Жахангир онцлов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Сайн чанарын автобусны зах зээлийн орон зай, хэрэгцээ манай улсад ихээхэн байгааг дурдаад “SamAuto” компанийн зүгээс өөрсдийн үйл ажиллагаагаа Монголд таниулахад идэвх, оролцоотой байх, нарийн судалгаа хийх, Хамтарсан үйлдвэр байгуулах талаар судалж үзэх нь бизнес, эдийн засгийн тууштай хамтын ажиллагаанд ихээхэн үр дүнтэй эхлэл гэв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол-Австрийн форумаар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/25
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
2024/04/24
Монгол – Австрийн бизнес форум болно
Монгол – Австрийн бизнес форум болно
2024/04/23
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага
“Бизнесийн ёс зүй, компанийн нийгмийн хариуцлага" сэдвээр бизнес семинар, хүний нөөцийн ярилцлагыг зохион байгуулахаар боллоо
2024/04/22
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/04/22
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН  НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
МҮХАҮТ, МОНГОЛЫН САВ БАГЛАА БООДОЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦЛОО
2024/04/22
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
2024/04/22
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх нь” уулзалт боллоо
2024/04/22
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/19
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
2024/04/18
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
2024/04/18
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
2024/04/17
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
2024/04/16
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/04/15
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
2024/04/15
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
2024/04/12
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
2024/04/12
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
2024/04/11
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
2024/04/11
Хамтын ажиллагааны санал солилцлоо
Хамтын ажиллагааны санал солилцлоо
2024/04/11