(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

О.Амартүвшин: Шинэчлэн баталсан Зөвшөөрлийн тухай хууль бизнесийн орчинд том дэмжлэг үзүүлнэ

2022/07/09 0

УИХ-аар шинэчлэн баталсан "Зөвшөөрлийн тухай хууль"-ийг МҮХАҮТ-д хүлээлгэн өгөх, хуулийн өөрчлөлтийг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад хэрхэн нөлөөлөх талаар олон нийт, бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгөх Хэвлэлийн бага хурал боллоо. Энэхүү хуралд УИХ-ын гишүүн, Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ-ын Бодлого, стратегийн газрын дарга Ж.Оюунчимэг, Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар оролцлоо.

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн баталсан Зөвшөөрлийн тухай хууль нь 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр төрөөс олгож байсан зөвшөөрлийн тоо тав дахин буурч, эрх зүйн цоо шинэ орчин бий болох юм. Энэ нь бизнес, эдийн засгийн орчин сайжрах, хүнд суртал хумигдах, цаг хугацаа хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Иргэд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхлэхэд нь төрөөс ирэх дарамт шахалт, хүнд суртал буурах, бизнесийн үйл ажиллагаа идэвхжих, ил тод байдал дээшлэх, эдийн засаг тэлэх суурь нөхцөл бүрдэхэд шинэчлэн баталсан Зөвшөөрлийн тухай хууль гол үүрэг гүйцэтгэхээр байна. Хувийн хэвшил энэ удаагийн шинэчлэлд ихээхэн талархалтай хандаж байгаа. Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэхэд хуулийн үүрэг, оролцоо маш их. Монголын бизнесийн орчныг сайжруулах чухал хууль болсон гэж харж байгаа. Бизнесийн орчинд том дэвшил болж байна” хэмээн онцлов. Одоо хэрэгжиж буй хууль, эрх зүйн зохицуулалтаар иргэн, ААН ямар нэгэн бизнес 1,500-1600 гаруй зөвшөөрлийг давхардсан тоогоор авдаг байсныг нэмж хэлсэн юм.

УИХ-ын гишүүн, Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг “2001 онд Тусгай зөвшөөрлийн тухай хууль гэж батлагдаж байсан. "Зөвшөөрлийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулга батлагдахаас өмнө 1,600 зөвшөөрөлтэй байсан. Тухайлбал мэргэжлийн хяналтын эрүүл ахуйн баталгаажуулалтаас гадна найман нэрийн барааны дэлгүүр дээр 8 зөвшөөрөл авдаг байсан бол өнөөдөр зөвхөн архи болон тамхины зөвшөөрлөө л авна. Ажлын байрыг бий болгох, эдийн засгийг тэлэх, бизнесийн орчныг эрүүл, зөв болгох, хүнд суртлыг арилгах нь “Зөвшөөрлийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын гол зорилго байсан. Нийт 362 зөвшөөрөл байгаа бол зөвшөөрөл авах үйл явц тодорхой, ойлгомжтой, цэгцтэй, ил тод нээлттэй болж байна” гэв.

МҮХАҮТ-аас бизнесийн орчны нөхцөл байдлыг бодитоор үнэлэх, асуудлыг гаргаж ирэх үүднээс “Хүнд суртлын индекс” гэж судалгааг тогтмол жил бүр бизнес эрхлэгчдийн дунд явуулж ирсэн. Судалгааны үр дүнг нь нийтэд мэдээлж, холбогдох төрийн байгууллага, Засгийн газар, УИХ-ын гишүүдэд хүргүүлж, танилцуулдаг. “Хүнд суртлын индекс-2021” судалгаагаар, Зөвшөөрлийн үйлчилгээний үнэлгээ өгсөн бизнес эрхлэгчдийн 18 хувь нь ба 31 аж ахуйн нэгж ямар нэг хууль, дүрэм журам зөрчигдсөн гэж хариулсан байна.

Харин дээрх 31 байгууллагын 13 нь үйлчилгээтэй холбоотой гомдол гаргасан бол эдгээрээс дөнгөж 2 гомдлыг хууль журмын дагуу шийдвэрлэсэн гэжээ. Зөвшөөрлийн үйлчилгээ авах үйл явцын үнэлгээ нь төрийн үйлчилгээний дундаж үнэлгээнээс бүх үзүүлэлтүүдээр бага үнэлгээтэй байна.

Шинэчлэн баталсан Зөвшөөрлийн тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхэлснээр дээрх нөхцөл байдал өөрчлөгдөж, бизнесийн орчин илүү таатай болох хүлээлттэй байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монгол-Беларусийн бизнес уулзалтыг зохион байгууллаа
2023/10/03
Жөжиан мужийн Ханжоу хотод Монголын барааны төвийг байгуулна
2023/10/03
“Улаанбаатар Түншлэл” эхэллээ
2023/09/28
"Бизнес инкубатор" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
2023/09/28
МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим Хүчний Зөвлөл болон БНХАУ-ын Бугат хотын олон улсын худалдааг дэмжих хороон хамтарсан уулзалт боллоо
2023/09/28
Монгол Улсад Зохистой Хөдөлмөрийн Хөтөлбөр (2023-2027)-ийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2023/09/26
Монгол, Тайваний 19 дэх удаагийн уулзалт болов
2023/09/26
Бизнесийн ёс зүйн төвийн сургалтыг ТОП-100 ААН-үүдэд зохион байгуулж байна
2023/09/26
Олон улсын худалдааны төвийн төлөөлөлтэй уулзлаа
2023/09/26
МҮХАҮТ-ын XXI их хурлаас төр, хувийн хэвшилд хандан гаргах уриалга
2023/09/26
"Улаанбаатар Түншлэл-2023" Олон улсын үзэсгэлэн яармагийг 48 дахь жилдээ зохион байгуулна
2023/09/26
Аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлт, худалдаа, эдийн засаг хөрөнгө оруулалтын бизнес уулзалт боллоо
2023/09/26
МҮХАҮТ-ын XXI их хурал амжилттай зохион байгуулагдаж, Ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
2023/09/24
Хяналтын зөвлөлийн шаардлагад хариу тайлбар хүргүүлсэн тухай
2023/09/19
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.АМАРТҮВШИН: МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, Удирдах зөвлөл, Тэргүүлэгч гишүүд та бүхний амрыг эрэн мэндчилье
2023/09/19
CEO RADAR 2023 манлайлагчдын арга хэмжээг “RESPONSIBLE LEADERSHIP & DEEP PURPOSE” уриан дор хоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа
2023/09/18
О.АМАРТҮВШИН: Бизнес эрхлэгчид МҮХАҮТ-ыг ашиг сонирхлын дамжлага болгох ямар ч сонирхолтой эвлэрэх ёсгүй
2023/09/18
Австри-Монголын бизнес форум боллоо
2023/09/15
МҮХАҮТ-ын дэргэд Эрчим Хүчний Зөвлөл байгуулагдлаа
2023/09/14
Монголын Олон Улсын Арбитр Хятадын Олон Улсын Эдийн Засаг, Худалдааны Арбитрын Комисс /CIETAC/-той хамтран ажиллана
2023/09/14