(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монголын Олон Улсын Арбитр

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр /МОУА/ нь 1960 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улс дахь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байнгын арбитр юм. Тус арбитр нь 21 аймагт салбар арбитртай, Ази Номхон далайн орнуудын арбитрын холбооны гишүүн бөгөөд олон улсын 20 гаруй арбитрын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Арбитрын бүрэлдэхүүнд хууль, эдийн засаг, санхүү, уул уурхайн мэргэжлийн мэргэшсэн дотоодын 51, гадаад /ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, Хонг Конг, Польш/-ын 11, нийт 62 арбитрчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

МОУА нь эдийн засаг, бизнесийн холбогдол бүхий гэрээ, хэлцлээс үүссэн маргааныг арбитрын журмаар хянан шийдвэрлэхээс гадна Монгол Улсад арбитрын үйл ажиллагааг сурталчилах, хөгжүүлэх, сургалт судалгаа явуулах, гадаад дотоодод төлөөлөх, хууль зүйн зөвлөгөө өгөх, арбитрын холбогдолтой ном сэтгүүл хэвлэн нийтлэх зэрэг ажиллагааг явуулж байна.

Арбитраар маргаан шийдвэрлүүлэх онцлог, давуу тал нь цаг хугацааны хувьд шуурхай, гаргасан шийдвэр нь эцсийнх бөгөөд дэлхийн 170 орчим улсад хүлээн зөвшөөрч биелэгддэг, зардал бага, хэрэг шийдвэрлэх арбитрчаа сонгох, талууд хэрэг хянан шийдвэрлэх журам буюу арбитрын хуралдааныг явуулах газар, хэрэглэх хэл, хууль, хугацаа, талуудаас болон эрх бүхий байгууллагаас лавлагаа, нотлох баримт гаргуулах, гэрч, шинжээч, орчуулагч оролцуулах, хөрөнгө битүүмжлэх, арбитрын ажиллагааны нууцлал зэргийг харилцан тохиролцдогт оршино.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.arbitr.mn сайтаас үзнэ үү.