(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Санхүүгийн менежер бэлтгэх

Бүртгүүлэх

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Бизнес академи нь “САНХҮҮГИЙН МЕНЕЖЕР” бэлтгэх 1 жилийн сургалтандаа Таныг урьж байна.

Сургалтын хэлбэр:

  • Бямба гарагийн сургалт
  • Модулийн сургалт

Сургалтын хугацаа:

  • 2021 оны 10 дугаар сар - 2022 оны 4 дүгээр сар  

Сургалтын агуулга:

Санхүүгийн менежмент мэргэжлийн мэдлэг ур чадварыг богино хугацаанд эзэмшиж ажил карьераа ахиулахыг хүссэн, Бакалавраас дээш зэрэгтэй хэн бүхэн хамрагдах боломжтой.

1. УДИРДЛАГЫН САНХҮҮ

  • Санхүү болон удирдлагын санхүүгийн үүрэг, Санхүүгийн менежерүүдийн эрхэлдэг үндсэн үйл ажиллагаа
  • Компанийн зорилго ба үнэ цэнэ
  • Удирдлагын санхүүгийн зорилго нь эдийн засаг болон НББ-тэй уялдах нь

2. САНХҮҮГИЙН СУУРЬ ОЙЛГОЛТУУД

  • Мөнгөний цаг хугацааны үнэ цэнэ
  • Эрсдэл ба өгөөж
  • Хүүний түвшин ба бондын үнэлгээ
  • Хувьцааны үнэлгээ

3. САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭ, ТӨЛӨВЛӨЛТ

  • Санхүүгийн тайлангууд 
  • Санхүүгийн тайланд хийгдэх шинжилгээ
  • Санхүүгийн төлөвлөлт
  • Төсөвлөсөн санхүүгийн тайлан

4. УРТ ХУГАЦААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ШИЙДВЭР ГАРГАЛТ 

  • Капиталын өртөг буюу урт хугацаат санхүүжилтын өртөг
  • Хөшүүрэг 
  • Капиталын бүтэц
  • Компаний ногдол ашгийн бодлого

5. БОГИНО ХУГАЦААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ШИЙДВЭР ГАРГАЛТ 

  • Ажлын капитал ба эргэлтийн хөрөнгийн удирдлага
  • Богино хугацаат өр төлбөрийн удирдлага

6. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИЙДВЭР ГАРГАЛТ

  • Хувьцааны тухай ойлголт, төрөл, ангилал
  • Бондын тухай олголт, төрөл, ангилал
  • Санхүүгийн үүсмэл хэрэгсэл, төрөл ангилал
  • Алтернатив хөрөнгө оруулалтын хэрэгсэл, төрөл ангилал 
  • Хөрөнгийн менежментийн компани, хөрөнгө оруулалтын сангийн ангилал
  • Бизнесийн мөчлөг ба хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт
  • Эдийн засгийн орчин ба хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт
  • Хөрөнгө оруулалтын багцын удирдлага  

7. ЗАН ТӨЛӨВИЙН САНХҮҮ 

  • Зан төлөвийн санхүүгийн үндэс
  • Хувь хүний зан төлөвийн алдааны төрлүүд 
  • Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад нөлөөлж буй зан төлөвийн алдаанууд

Сургалтын онцлог:

  • Олон улсын жишигт нийцсэн хөтөлбөр 
  • Онлайн, танхим хосолсон зохион байгуулалт
  • MBA, CFA зэрэгтэй багш нар
  • МҮХАҮТ-ын арга хэмжээ, сургалтуудад хамрагдах 
  • Төгсөгчдөд ромбо, диплом 
  • Сургалтын тохилог орчин 
  • МҮХАҮТ-ын гишүүн байгууллагын ажилтны хөнгөлөлт  

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх (хуулбар)
  • Диплом, гэрчилгээ (хуулбар)
  • 3х4 хэмжээний 1 хувь цээж зураг 
  • МҮХАҮТ-ын гишүүн байгууллагын ажилтан бол байгууллагын тодорхойлолт 
  • Төлбөрийн баримт 

Та манай сургалтанд хамрагдсанаар:

  • Санхүүгийн менежер хүний өдөр тутам гүйцэтгэж байдаг санхүүгийн шинжилгээ
  • Төлөвлөлтийн ерөнхий аргачлалууд
  • Бизнесийн байгууллагын үйл ажиллагааны цөм нь болдог урт хугацаат хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын арга, техникүүд 
  • Зан төлөвийн санхүүгийн ухагдахуун ойлголтыг эзэмшинэ.

Холбоо барих:

Хан-Уул дүүрэг, 15-р хороо, М.Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 506 тоот өрөө
Утас: (976) 77277070-5, 99031573
Цахим шуудан: training@mongolchamber.mn
Фейсбүүк: Гадаад худалдааны академи