• MN
  • EN
  • CN
  • RU
  • Үйлчилгээ

    Сургалт

    БҮРТГҮҮЛЭХ

    “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” БЭЛТГЭХ СУРГАЛТ

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Гадаад худалдааны академи нь “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР”-ийн 24 дэхь жилийн элсэлтэндээ Таныг урьж байна.

    СУРГАЛТЫН ХЭЛБЭР, ХУГАЦАА: Гадаад худалдааны менежерийн 1 жилийн анги

    • Бямба гарагийн анги
    • Пүрэв гарагийн анги

    СУРГАЛТЫН АГУУЛГА: Хөтөлбөрийг олон улсын нийтлэг түвшинг харгалзан боловсруулсан бөгөөд сургалтын хугацаанд

    1. Мэргэжлийн удиртгал
    2. Олон улсын худалдааны эрх зүйн зохицуулалт
    3. Бизнесийн удирдлага
    4. Дэлхийн худалдааны байгууллага
    5. Барааны болон үйлчилгээний худалдаа
    6. Зуучийн худалдаа
    7. Олон улс хоорондын тээвэр
    8. Олон улсын худалдааны төлбөр тооцоо
    9. Хөрөнгө оруулалт
    10. Монгол улсын татварын тогтолцоо
    11. Худалдааны маргаан шийдвэрлэх
    12. Олон улсын худалдаа ба гааль
    13. Бизнесийн англи хэл
    14. Төслийн менежмент гэсэн агуулгын хүрээнд 410 цагийн хичээлийг ОНОЛ, ДАДЛАГА хослуулан заана.

    СУРГАЛТЫН ОНЦЛОГ:

    • Мэргэжлийн хичээлүүд Англи хэлээр орно.
    • Бизнесийн англи хэлийг гадаад багш заана.
    • Туршлагатай багш, экспертүүдтэй
    • Ажлын болон ажлын бус өдрөөр сурах боломжтой.
    • Хичээлийн материалыг онлайн хэлбэрээр хүргэнэ.
    • МҮХАҮТ-аас зохион байгуулах арга хэмжээ, сургалтуудад төлбөргүй болон хөнгөлттэй хамрагдах боломжтой.
    • Диплом, ромбо олгоно.
    • МҮХАҮТ-ын гишүүн байгууллагын ажилтанд хөнгөлттэй.

    БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

    • Иргэний үнэмлэх (хуулбар)
    • Диплом, гэрчилгээ (хуулбар)
    • 3х4 хэмжээний 1 хувь цээж зураг
    • МҮХАҮТ-ын гишүүн байгууллагын ажилтан бол байгууллагын тодорхойлолт
    • Төлбөрийн баримт

    ТА МАНАЙ СУРГАЛТАНД ХАМРАГДСАНААР:

    • Бизнесийн англи хэлний мэдлэгтэй болох
    • Бизнесийн төсөл бичих арга зүйд суралцах
    • Гадаад худалдааны үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын талаар суурь мэдлэг эзэмших  
    • Гадаад худалдааны түншээ найдвартай сонгох
    • Гадаад худалдааны гэрээ хэлцэл оновчтой байгуулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай онолын болон практик мэдлэг эзэмших
    • Гадаад худалдааны бичиг баримтуудыг бүрдүүлж сурах
    • Гаалийн болон татварын байгууллагатай харилцах арга ажиллагаанд суралцах

    Хаяг:  Хан-Уул дүүрэг,  Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 503 тоот өрөө
    Утас: 11-324258, 99293920, 99278734
    Цахим шуудан: training@mongolchamber.mn, bayarjargal@mongolchamber.mn
    Facebook: Гадаад худалдааны академи

     

    Арга хэмжээ