• MN
  • EN
  • CN
  • RU
  • Үйлчилгээ

    Гэрчилгээ

    ПАТЕНТИЙН ХҮСЭЛТ ИЛГЭЭХ

    Барааны тэмдэг гэж юу вэ?

    Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг бусад аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс ялгах тэмдгийг барааны тэмдэг гэнэ. Өөрөөр хэлбэл энэ бол таны ирээдүйн брэнд юм. Барааны тэмдгийн гэрчилгээний хүчинтэй хугацаа – 10 жил (сунгах боломжтой)

    Эрхийн хамгаалалт хийлгэхэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ:

    • Өргөдөл
    • ААН-ийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар 
    • Итгэмжлэх (татах)
    • Барааны тэмдгийн текст ба дүрс (1 бичгийн цаасанд 7*5 см хэмжээтэйгээр 8 ширхэгийг хэвлэх)
    • Төлбөр төлсөн баримт

    Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль

    Газар зүйн заалт гэж юу вэ?

    Зөвхөн тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай холбогдсон онцлог шинж чанартай бүтээгдэхүүнийг ялгахын тулд газар зүйн заалтыг ашигладаг. Өөрөөр хэлбэл энэ нь зөвхөн тухайн газар нутгаас гаралтайг гэрчилсэн тэмдэг юм. 

    Эрхийн хамгаалалт хийлгэхэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлнэ:

    • Өргөдөл
    • Бүтээгдэхүүний тодорхойлолт, бүтээгдэхүүний онцлог шинж чанарыг баталсан лабораторийн шинжилгээ
    • Барааны онцлог шинж чанарын тодорхойлолт болон газар зүйн нөхцөл, хүмүүсийн дадал заншилтай хэрхэн холбогдсон тухай тайлбар
    • Тухайн газар нутагт үйлдвэрлэл эрхэлдгийг нотолсон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт
    • ААН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
    • Итгэмжлэх (татах)
    • Газар зүйн заалтын тэмдэг (1 бичгийн цаасанд 7*5 см хэмжээтэйгээр 10 ширхэгийг хэвлэх)
    • Газар зүйн заалт олгох  байгууллагын дүрэм, тэмдэг олгох журам
    • Төлбөр төлсөн баримт

    Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль

    Харилцах хаяг: Хэрэглэгч, Үйлчилгээний Газар
    Утас: +976-11-310396
    Цахим шуудан: patenttmbur@mongolchamber.mn

    Арга хэмжээ