• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол - Казахстаны бизнес уулзалтанд урьж байна
    10/06/2016

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) Бүгд Найрамдах Казахстан улсын Экспорт, хөрөнгө оруулалтын үндэсний агентлаг “Казнекс Инвест”-тэй хамтран Монгол-Казахстаны бизнес уулзалтыг  2016 оны 10-р сарын 26-ны 10 цагт “Blue sky” зочид буудалд зохион байгуулах гэж байна.

    Уг арга хэмжээнд Казахстаны талаас агаарын тээвэр, трансформаторын тоног төхөөрөмж, кабель, утас, цахилгаан холбоо, төмөрлөг, хими, барилга, хүнс, эм, сав баглаа боодолын салбарын аж ахуйн нэгжүүд оролцоно.

    Иймд тус уулзалтад оролцож, хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнес түншийн харилцаа тогтоож өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

    Арга хэмжээнд дараах хаягаар бүртгэж байна

    МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
    Утас: 312501, 99148510
    Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn

    Казахстаны төлөөлөгчдийн жагсаалтыг хавсаргав.

    ХАВСРАЛТ ТАТАХ:

    Latest 150
    Latest 150