• MN
  • EN
  • CN
  • RU
  • ЭНТРЕПРЕНЁРИЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛ №4
    10/12/2016

     Өөрт байгаа боломжийг нээ.

    Шинэ нээлт бол шинэ газар олж нээх биш харин юмыг шинэ нүдээр,  ондоо өнцгөөс харна гэсэн үг болно.


    Марсел Прауст

    Профессор Фалтингаас үргэлж энтрепренёрийн загварчлалыг хэзээ бүрэн гүйцэд болсон гэж үзэх вэ хэмээн маш олон хүн асуудаг байна. Чи үүнийг мэдрэх болно гэж чамд хэлмээр байна. Хэрэв Та мэдэгдэхүйц зах зээлийн давуу талыг баталж харуулж чадсан, бусад дуурайгчид болон гадны аюулыг сайтар тооцоолон, сайн загварчлалтай холбоотой бусад бүх асуудлуудыг сайн бодож эдгээртээ хариулт олж чадсан бол та дуугүй суух хэрэггүй.  Гэхдээ та эргэлзэж байвал үйл ажиллагаагаа явуулж эхлэх хэрэггүй гэдгийг санаж явах хэрэгтэй.

    Ямар нэгэн шинэ нээлт хийхгүйгээр шинэлэг зүйлийг бий болго.

    Шинээр бизнес эхэлж байгаа тохиолдолд  инноваци бол маш чухал сэдэв бөгөөд энэ нь Таньд болон танай компанийн концептонд өндөр ач холбогдолтой байдаг.  Орчин үед инноваци нь маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд техникийн патент, шинэ технологи болон нээлтүүд шинээр гарч байна. Амжилттай байгаа энтрепренёрийн загварчлал нь ихэвчлэн шинэ нээлт биш шинэлэг санаанууд байдаг байна.

    Та бас үүнийг мэдэхгүй гэж үү? Та дэлгүүрээр явж байхдаа, интернетээр аялаж байхдаа, найз нөхөдтэйгөө хамт сууж байхдаа та өдөр тутмын зүйлээ өөр өнцгөөс  харах эсвэл  цоо шинээр хослуулан хийж болохгүй гэж үү?  

    Тахианы хөлийг

    Амьдрал дээрхи нэг тод жишээ бол Skype –ын Voice-over-IP- үйлчилгээ болно.  Бас нэг тод жишээ бол Бразилийн банкны менежер Сержио Риалын түүх  болно. Тэрээр ABN AMRO банкнаас Хятадад томилогдон ажиллах болсон. Тухайн улсад  банкны салбарт ажиллаж байсан түүнд нэгэн шинэ санаа орж ирсэн. Тэр нь: тахианы  хөл байсан юм. Хятадад тахианы хөлийг маш ихээр иддэг бөгөөд гуя болон савар, хумсыг нь тансаг идээнд тооцдог байна. Харин Бразильд  ямар ч хүн тахианы хөл иддэггүй байна. Аргентин болон өмнөд Америкийн улсуудад мөн адил болно. Ийм ч учраас Аргентин болон Бразил нь тахианы мах нийлүүлдэг тэргүүлэгч улсуудын тоонд ордог байна.  Эдгээр улсуудад  тахианы хөлийг нь яадаг вэ? Тэдгээрийг шууд хаядаг байна. "Far Eastern Economic Review" сэтгүүлд үүнийг тодорхой бичсэн байна.  Риал Өмнөд Америкаас Ази руу тахианы хөл нийлүүлж эхэлсэн байна.

    Энэ  ч бас инноваци:  Байгаа зүйлээсээ шинэ зүйлийг хөгжүүл. Шинэ зүйлийг  сэтгэх болон  хослуулж хийх нь зөвхөн шинэ бүтээгдэхүүн биш үйлчилгээн дээр ч хэрэгжүүлэх боломжтой.

    Одоо таны ээлж ирлээ:  Байгаа нөөц боломжоо олж илрүүлсэн ямар компаниудыг та мэдэж байна вэ?

    Жижиг дунд үйлдвэр, хөрөнгө оруулалтыг дэмжих газар

    Latest 150
    Latest 150