• MN
  • EN
  • CN
  • RU
  • МҮХАҮТ-ын дэргэдэх Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн (ХАБЭАхуйн) зөвлөлийн хурлын зар
    10/17/2016

    ХАБЭАхуйн зөвлөлийн бүх гишүүдийн нэгдсэн хурлыг 2016 оны 10 сарын 21-нд 14-00 цагаас МҮХАҮТ-ын 1-р давхар, үзэсгэлэнгийн их танхимд зохион байгуулахаар боллоо.

    Хурлын зорилго:
    ХАБЭАхуйн зөвлөлийн гишүүдийн хамтын ажиллагаа, нийгэмд аюулгүй ажиллагааны тогтолцоог бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ зориулах, мөн тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэх, зөвлөлийн шинэ удирдлагыг сонгох, 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг гаргахад энэ хурлын зорилго оршино.

    Тус хурлаар хэлэлцэхээр төлөвлөж буй асуудлууд:

    • ХАБЭАхуйн зөвлөлөөс 2015 онд хийсэн ажлын товч тайлан
    • ХАБЭАхуйн эрх зүйн актуудад өөрчлөлт оруулах талаар өгсөн саналын талаар танилцуулах, бусад асуудлуудыг нэгтгэн, шийдвэрлэх арга замуудын талаар боловсруулалт гарган МҮХАҮТ-нд уламжлах
    • ХАБЭАхуйн зөвлөлийн гишүүдээс 2015 оны 4-р улиралд хийж гүйцэтгэх ажлууд болон 2016 онд хийж гүйцэтгэх ажлын талаарх төлөвлөгөө / төсөл / - танилцуулах
    • ХАБЭАхуйн зөвлөлийн шинэ даргын сонгон шалгаруулалт,
    • ХАБЭАхуйн зөвлөлийн үйл ажиллагааг цаашид хэрхэн идэвхжүүлэх талаар гишүүдийн санал бодлыг хүлээн авах

    Бүх гишүүдийн хурал нь салбарын мэргэшсэн ажилтнуудын туршлага, мэдлэг, мэдээллээ солилцох, салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг өөрсдийн төлөөллийн байгууллагаар дамжуулан шийдвэрлүүлэхэд нэг баг болон ажиллахад оршиж байгаа тул Та бүгдийг хуралдаа идэвхитэй оролцохыг хүсэж байна.

    Latest 150
    Latest 150