• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Чөлөөт бүсийн олон улсын туршлага” сэдэвт семинар амжилттай зохион байгуулагдлаа
    12/12/2017

    МҮХАҮТ-аас чөлөөт бүсийг хөгжүүлэх, сурталчлах үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын засгийн газраас Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Экспортыг дэмжих төсөл” болон “Алтанбулаг”, “Замын Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдийн захирагчийн ажлын албадтай хамтран “Чөлөөт бүсийн олон улсын туршлага” сэдэвт семинарыг 2017 оны 12 сарын 04-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

    Семинарын үеэр ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны болон Казахстан улсын чөлөөт бүсийн туршлага, эрхзүйн орчин, БНХАУ-ын болон Эрээн хотын хилийн худалдааны, БНСУ-ын чөлөөт худалдааны болон эдийн засгийн, Япон улсын чөлөөт бүсийн туршлага, чөлөөт бүсийн боомт, чөлөөт бүсийн хот байгуулалтын тухай, дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа экспортыг дэмжих төслийн талаар сонирхолтой мэдээллүүдийг илтгэгч нар маань хийсэн.  

    Тус арга хэмжээнд 100 гаруй бизнесийн төлөөлөл оролцож мэдээлэл авч санал бодлоо хуваалцлаа.

    Latest 150
    Latest 150