• MN
  • EN
  • CN
  • RU
  • Даргын туслах бэлтгэх сургалтанд урьж байна
    10/17/2016

    ГАДААД ХУДАЛДААНЫ АКАДЕМИ

    ДАРГЫН ТУСЛАХ БЭЛТГЭХ СУРГАЛТ

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас зохион байгуулдаг “Даргын туслах бэлтгэх” сургалтанд таныг урьж байна.

    СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР:
    Хөтөлбөрийг олон улсын нийтлэг түвшинг харгалзан боловсруулсан бөгөөд сургалтын хугацаанд албан хэрэг хөтлөлт, архив, бичиг хэрэг, компьютер, менежмент, бизнесийн харилцаа, төсөл бичих, бизнесийн англи хэл зэрэг 128 цагийн хичээл үзэж, системтэй мэдлэг эзэмшиж, дадлага олж авах боломжтой.

    СУРГАЛТЫН ХУГАЦАА:
    2016.10.22 - 2017.01.14 хооронд 9:00 – 17.50 цагт (зөвхөн Бямба гарагт хичээлллэнэ.)

    СУРГАЛТЫН ТӨЛБӨР:
    500.000 төгрөг ба гишүүн байгууллагуудад хөнгөлөлттэй.

    СУРГАЛТЫН ОНЦЛОГ:

    • Албан бичгийг стандартын дагуу монгол-англи хэл дээр төлөвлөж сурна.
    • Арван хуруугаар шивж сурна.
    • “Даргын туслах” монгол, англи хавсралт бүхий сертификат олгоно.
    • “Гадаад худалдааны академи”-ийн багш нар хичээл заана.
    • Суралцах хугацаанд гарын авлага, мэдээллээр хангана.
    • Сургалт ажлын бус цагаар “Бямба” гарагт явагдана.

    БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

    • Иргэний үнэмлэх (хуулбар)
    • Диплом, гэрчилгээ (хуулбар)
    • 3х4 хэмжээний 1 хувь цээж зураг

    Хаяг: Хан-Уул дүүрэг 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 503 тоот өрөө
    Утас: 11-324258, 99293920, 89001010, 99278734
    И-Мэйл хаяг: training@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150