• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бүгд Найрамдах Беларусь Улсын “Энергокомплект” ХХК-аас ирсэн хамтран ажиллах саналыг та бүхэнд хүргэж байна
    11/13/2017

    Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин Сайдын Яамнаас МҮХАҮТанхимд тус улсын кабел болон төрөл бүрийн цахилгааны утас үйлдвэрлэгч “Энергокомплект” ХХК-ын танилцуулга, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний каталогийг  хүргүүлсэн байна.

    “Энергокомплект” ХХК нь 1992 онд байгуулагдаж одоогоор 500 орчим мэргэжилтэн, ажилтнуудтай Бүгд Найрамдах Беларусь улсын кабелийн болон утас үйлдвэрлэгч томоохон үйлдвэр юм.  Тус компанийн 2016 оны борлуулалтаас дурдвал 32000 гаруй тонн түүхий эд боловсруулан ойролцоогоор 90 сая евроны борлуулалт хийсэн. Нийт 9500-аас их төрлийн галд тэсвэртэй, галогенийн чөлөөт нэгдлүүдийг үйлдвэрлэх, тусгаарлах хүч, туршилтын кабелууд, термопластик эластомер суурилуулсан тусгаарлагчийн кабел бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэх хүчин чадалтай.

    Кабел болон утас бүтээгдэхүүний гол төрөл нь:

    • XLPE цахилгаан кабел 110 кВ;
    • XLPE цахилгаан кабел 6-35 кВ;     
    • Цахилгаан кабел;
    • Хяналтын кабелууд;
    • Суурилуулах утас;
    • Гэрийн хэрэглээний утас;
    • Тусгаарлах шугам;
    • Төрөл бүрийн зориулалтаар ашиглах утас.

    Тус компани нь Беларусь, ОХУ, Латви, Литва, Чех, Гүрж, Казахстан, Польш, Украин, Туркменстан, Азербайджан, Эстони, Узбекистан улсуудад кабел болон утсан бүтээгдэхүүнээ нийлүүлдэг туршлагатай юм.

    “Энергокомплект” ХХК нь Монгол Улсын зах зээлийг сонирхон бүтээгдэхүүнээ нийлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн хамтран ажиллах аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг урьж байна.

    Хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгж, хувь хүмүүс доорх хаягаар шууд холбоо барина уу.  

    Мөн тус компанийн танилцуулга, каталогтой танилцахыг хүсвэл МҮХАҮТанхимын Хэрэглэгч Үйлчилгээний Төв-д хандана уу.

    Хавсралтаар англи танилцуулгыг хүргэж байна.

    Холбоо барих хаяг:         

    Компанийн нэр:  ПО Энергокомплект
    Хаяг: Республика Беларусь, 210035, г. Витебск, Московский пр., 94-Б
    Утас: + 375 212 48-72-42, 48-77-77
    Факс: + 375 212 48-74-77, 48-77-64
    Цахим шуудан: info@vikab.by
    Цахим хуудас: http://vikab.by/

    Хэрэглэгч үйлчилгээний газар

    Latest 150
    Latest 150