• MN
  • EN
  • CN
  • RU
  • Үндэсний чанарын чуулган амжилттай зохион байгуулагдлаа
    11/10/2017

    Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан Монгол Улсад “Үндэсний чанарын 7 хоног”–ийг тэмдэглэдэг уламжлал тогтсоны дагуу Стандарт Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН” нэгдсэн арга хэмжээг 3 дах жилдээ амжилттай зохион байгууллаа. Уулзалтад Монгол улсын Шадар сайд, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, Стандарт хэмжил зүйн газрын дэд дарга Б.Билгүүн, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн  дарга Б.Лхагважав,  хатагтай М.Оюунчимэг нар оролцож үг хэллээ. Чуулганы хүрээнд чуулганд төрийн байгууллага, хувийн хэвшил, ОУБ-ын төлөөлөл хамтран ажилладаг харилцагч түншүүд байгаль орчин, хөдөлмөр хамгаалал ба хүнсний аюулгүй байдлын чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлж байгаа талаарх арга туршлагаа хуваалцахаас гадна “Худалдааг хөнгөвчлөх арга хэрэгсэл”, “Чанарын менежментийн тогтолцоог хадгалах, сайжруулах”, Нийгэм, эдийн засгийн хөгжилд үндэсний баталгаажуулалтын байгууллагын оролцоо” зэрэг сэдвүүдээр илтгэлүүд тавигдаж саналаа солилцлоо.

    Мөн Үндэсний чанарын өдрийг тохиолдуулан салбартаа амжилт бүтээлээрээ тэргүүлж манлайлж яваа  МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, Стандарт, хэмжил зүйн газрын бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газрын мэргэжилтэн Д. Дашдулам, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харъяа Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын чанарын менежер Б.Энхтөр, Гаалийн ерөнхий газрын төв лабораторийн гаалийн улсын ахлах байцаагч Л.Намхайцэрэн нарыг Стандарт, хэмжил зүйн тэргүүний ажилтан цол тэмдэгээр, Иргэний нисэхийн ерөнхий газрын Чингис хаан олон улсын нисэх буудлын чанарын менежер Х.Ариунаа, МҮХАҮТ-ын  мэргэжилтэн Б. Батцэцэг, МИАТ ХК-ийн чанарын менежер Т.Түвшинзаяа нарыг  Стандарт, хэмжил зүйн газрын “Хүндэт жуух” бичгээр тус тус шагналаа.  

    Түүнчлэн чуулганы хүрээнд чана­рын дээд шагналаар “Шилдэг үйлчилгээ”-ээр Нью жуулчин турс ХХК-ийн Зочлох үйлчилгээ , “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр Агь ХХК-ийн Лапша брэнд, “Шилдэг байгууллага”-аар Витафит инвест ХХК тус тус шагналаа.   

    Өнөөдрийн байдлаар 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартыг нэвтрүүлэн  гэрчилгээжсэн байдаг ажээ.

    Latest 150
    Latest 150