• MN
  • EN
  • CN
  • RU
  • Алтайн хязгаар мужийн бизнес эрхлэгчид мал аж ахуйн салбарыг сонирхож байна
    11/07/2017

     Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн уулзалтанд ОХУ-ын Алтайн хязгаар мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч  тэргүүтэй найман компанийн 10 гаруй төлөөлөгч оролцохоор хүрэлцэн иржээ. Тэд Монгол Улс  мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, нэхий эдлэл зэрэг бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-д их хэмжээгээр нийлүүлэх боломжтой. Тиймээс тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй гэдгийг хэлж байлаа.

    Уулзалтыг нээж МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш хэлсэн үгэндээ, энэ удаагийн уулзалтад хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн компаниуд түлхүү ирсэн байна. Алтайн хязгаар муж бол сайн чанарын буудай, гурил үйлдвэрлэлээрээ ОХУ-д тэргүүлдэг. Тухайлбал “Алейка” гурилын үйлдвэрийнхэн бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжөө танилцуулах юм. Манай улсын хувьд энэ жил ган гачгаас болж ургац нилээн алдсан. Тиймээс ОХУ-аас 200 гаруй мянган тонн улаан буудай авах хэлцэл хийгээд байгаа. Энэ дагуу улаан буудай импортоор оруулж ирэх квот авсан манай аж ахуйн нэгжүүдтэй Оросын тал холбоо тогтоох юм.

    Харин Алтайн хязгаар мужийнхан манайхаас арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүн, нөөцөлсөн мах худалдан авах  сонирхолтой байна. Хоёр улсын Засгийн газрын түвшинд хил гаалийн хүндрэлийг багасгах,  мал эмнэлгийн хорио цээрийн асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатайг  онцоллоо.

    Мөн уулзалтын үеэр  “Цагаан нуур” чөлөөт бүсийн талаар танилцуулга хийгдсэн ба  Монголын баруун бүс нутгийн эрчимтэй хөгжлийн нэг гарц болох “Цагааннуур” чөлөөт бүс нь олон улсын худалдаа, тээврийн зангилаа төв болно гэдгээрээ онцлогтой. “Цагааннуур” чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулсан бөгөөд худалдаа, тээвэр ложистикийн төв байгуулах, байгалийн хий боловсруулах, хуванцар эдлэлийн түүхий эд полиэтилений үйлдвэрлэл болон нефтийн түүхий эд импортлон боловсруулах үйлдвэр байгуулахаар зорьж байгааг танилцуулав. Улмаар тус чөлөөт бүсэд мах боловсруулах үйлдвэр, мах хадгалах зоорь, консерв үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэр барихаар ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ. Алтайн хязгаар мужийн хувд Баян-Өлгий, Ховд аймгуудтай хил залгаа, дөт учир хоёр талын компаниуд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой гэдгийг захирагчийн ажлын албаны гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Б.Аззаяа хэлж байлаа.

    Уулзалтаар хоёр талын бизнес эрхлэгчдийн дунд  дугуй ширээний болон ганцаарчилсан уулзалтууд болж Алтайн хязгаар мужаас чацарганы шүүс, чацарганы тос, цахилгаан эрчим хүч, дулаан, халуун, хүйтэн усны узель, төмөр замын тээвэрлэлт, хөдөө аж ахуйн техник, үр тариа, будаа, гурил, малын тэжээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд танилцуулга хийж хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.

     

    Latest 150
    Latest 150