• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчин, экспортын боломж” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    11/06/2017

    “Алтанбулаг”, “Замын Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүсүүдийн захирагчийн ажлын албадтай хамтран “Чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчин, экспортын боломж” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.  

    Сургалтын үеэр чөлөөт бүсийн өнөөгийн байдал, экспорт, импортын боломж, бүртгэл, хяналт, хорио цээр, эрүүл ахуй, гааль, татварын хууль эрхзүйн орчин, зохицуулалт, чөлөөт бүс дэх худалдааны гэрээнд анхаарах зүйлс болон  дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн танилцуулга, санхүүгийн дэмжлэгийн тухай мэдээллүүд хийгдсэн болно.

    Тус арга хэмжээнд Гаалийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Монголын барилгын үндэсний ассоциаци, чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуй нэгж байгууллагуудын 140 гаруй төлөөлөл оролцож мэдээлэл авч санал бодлоо хуваалцлаа.

    Тус арга хэмжээний үеэр чөлөөт бүсийн хууль эрх зүйн орчинг сайжруулах, хууль, дүрэм, журмын уялдаа холбоог сайжруулах, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, шийдвэрлүүлэх зорилгоор төр хувийн хэвшлийн хамтарсан ажлын хэсгийг МҮХАҮТ-ын дэргэд байгуулан ажиллах санаачлагыг гаргаж бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

    Latest 150
    Latest 150