• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол - Японы бизнес уулзалтанд урьж байна
    10/18/2016

    Зохион байгуулагч: 

    Япон улсын Күмамотогийн их сургууль,
    Монгол улсын ШУТИС, МУИС,
    Күмамото коосэн,
    Күмамото мужийн технологийн коллеж,
    ШУТИС-ийн Технологийн дээд сургууль

    Дэмжигч байгууллага: 

    Күмамото мужийн захиргаа,
    Худалдаа, аж үйлдвэрлэл аялал зуучлал, хөдөлмөрийн
    хэлтэс,
    Күмамотогийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим,
    Кюүшүүгийн эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн газар

    Хамрах хүрээ:

    Эрчим хүч, уул уурхай, ашигт малтмал, барилга, зам тээвэр, хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи, аялал жуулчлал, эм эмийн бүтээгдэхүүн болон бусад салбар

    Монгол Япон хоёр орны хооронд байгуулагдсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд сургалт судалгааны байгууллага, үйлдвэр аж ахуйн нэгж, төрийн захиргааны байгууллагуудын уялдаа хамтын ажиллагааг дэмжих, бизнесийн орчныг бүрэлдүүлэх зорилгоор Япон улсын Күмамото хотноо 2016 оны 11-р сарын 13-18-ны хооронд бизнес уулзалт зохион явуулна.

    Уг арга хэмжээнд Японы Күмамото мужийн ХАҮТ-ын гишүүн компаниуд, зохион байгуулагч талуудын дэмжигч аж ахуйн нэгжүүдийн холбоодоос гадна Монголын сонирхогч байгууллагууд оролцож, хоёр орны бизнесийн хамтын ажиллагаа түншлэлийн талаар санал солилцох болно.

    Иймд тус арга хэмжээнд оролцож, бизнесийн хамтын ажиллагааны шинэ боломжийг эрэлхийлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг оролцохыг урьж байна.

    Арга хэмжээнд оролцох хүсэлтээ дараах хаягаар холбогдож бүртгүүлнэ үү.

    Зохион байгуулагчдын монголын талын төлөөлөгч Ээтос кикакү ХХК
    Утас: 99059915, 99014142, 99922122
    Цахим шуудан: ethostour@gmail.com

    Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж үзнэ үү.

    http://tinyurl.com/hspa2fq

    Жич: Оролцох байгууллагын тоо хязгаартай

    Latest 150
    Latest 150